x

Даншиг наадам-Хүрээ цам 2025 наадам нийслэлийн иргэдийн баяр болон өргөжлөө

“Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадам энэ оны зургаадугаар сарын 27-29-нд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Энэхүү наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил нийслэл хотын иргэдэд зориулсан баяр болгон анх удаа тэмдэглэж байгаагаараа онцлог юм.

Наадам Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор эхэлнэ. Нийслэлийн сүм хийдүүдийн цан хэнгэргийн эгшиг дор ард иргэдийн сайн сайхны төлөө хурал ном уншиж, буян үйлдэх ажлууд өрнөнө. Түүнчлэн лам нарын ном хаялцах, балин тосон урлалын уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээ зохион байгуулагдана.

Даншиг наадмын хөтөлбөрт:

  • Цамын их ёслол, Очирвааны тахилга, Сүнчэ айлдвар, Чингис хааны сан заллага, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын зан үйл,

  • Хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морьдын уралдаан, сур, шагайн харваа, сээр цохих зэрэг үндэсний спортын төрөл,

  • Жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын гэрэл зургийн түүхэн үзэсгэлэн, үндэсний хувцасны загварын үзүүлбэр,

  • Есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт болон “Монгол туургатан” уран бүтээлүүд багтжээ.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөх үеэс үүсэлтэй. Тэр цагаас хойш энэ наадам Монголын бурхны шашны хамгийн том баяр болон хөгжсөн бөгөөд цам нь тус наадмын гол онцлог юм. Цамын бүжиг нь бясалгалын гүн утгыг илэрхийлж, муу муухайг дарж буй үйл хөдлөл, гоёл чимэг, хувиргалтаараа жуулчдын анхаарлыг татдаг.

Энэ удаагийн Даншиг наадам Улаанбаатарын иргэд болон олон улсын жуулчдад Монголын уламжлалт шашин, соёлыг мэдрүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал алхам байх болно.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Өчигдөр 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Өчигдөр 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Өчигдөр 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Өчигдөр 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Өчигдөр 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Өчигдөр 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Өчигдөр 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч
Top