x

Сэлэнгэ аймгийн сурагч охин “Код бичих охидын хөтөлбөрт” тэнцлээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч П.Бэрцэцэг “Код бичих охидын хөтөлбөр”-т амжилттай тэнцжээ. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд технологийн салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой юм.

Хөтөлбөр нь охидод шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (СТЕМ) чиглэлээр ур чадвар олгохын зэрэгцээ практик орчинд код бичих, англи хэлээ сайжруулах, салбарын манлайлагчдаас туршлага судлах зэрэг олон боломжийг олгодог. П.Бэрцэцэгийн суралцах замыг англи хэлний багш Э.Оюумаа чиглүүлэн дэмжжээ.

2025 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 20-ны хооронд бүртгэл нь явагдсан тус хөтөлбөрийн нэг онцлог нь Монгол орны алслагдсан бүс нутгийн охидыг хамруулахыг зорьдогт оршино. Үүний үр дүнд хөтөлбөр эхэлсэн цагаасаа хойш нийт 110 орчим охинд мэдээллийн технологийн боловсрол олгож, тэднийг дотоод, гадаадын нэр хүндтэй их сургуулиудад тэтгэлгээр суралцах, олон улсын тэмцээнд оролцох боломжтой болгож чаджээ.

ЮНЕСКО-гийн сүүлийн үеийн тайланд дэлхий дахинд технологийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь ердөө 26 хувьтай байгааг онцолсон бол Монгол Улсад энэ үзүүлэлт бүр бага буюу 20 хувьтай байна. Иймд “Код бичих охидын хөтөлбөр” нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар дахь жендэрийн тэгш бус байдлыг бууруулах, цахим хуваагдлыг арилгах зорилготой Монголын анхны ашгийн бус санаачилга юм.

Энэхүү хөтөлбөр нь зүгээр нэг программ хангамжийн сургалт бус, харин ирээдүйн дижитал эрин үеийг бүтээлчээр авч явах, нийгмийн өөрчлөлтийн манлайлагчдыг бэлтгэх чухал хөшүүрэг хэмээн үнэлэгдэж байна.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан, Girls Code Mongolia

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 15 цаг 39 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 16 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 17 цаг 27 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 17 цаг 43 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 18 цаг 24 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 18 цаг 40 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 18 цаг 47 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 18 цаг 57 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 19 цаг 19 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 19 цаг 25 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 29 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 19 цаг 33 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 19 цаг 54 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 20 цаг 9 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 20 цаг 30 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 20 цаг 51 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 20 цаг 57 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 21 цаг 3 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 21 цаг 10 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 21 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top