x

Монгол Улс шүлхий өвчнийг хянах үндэсний хөтөлбөрөө олон улсад баталгаажууллаа

Парис хотноо болсон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын (WOAH) 92 дахь Ерөнхий чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хяналтын үндэсний хөтөлбөрийг батламжилж, гэрчилгээ гардууллаа. Энэхүү үйл явдал нь манай улсын хувьд олон улсын тавцанд өвчний хяналтын арга хэмжээнийхээ үр дүн, стандартын нийцлийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн томоохон алхам боллоо.

WOAH-оос энэхүү хөтөлбөрийг баталгаажуулсан нь шүлхий өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, богино хугацаанд хариу арга хэмжээ авах зэрэг бүхий л шатны ажлуудыг Монгол Улс олон улсын шаардлагад нийцүүлэн зохион байгуулж байгааг илэрхийлж байна.

Хөтөлбөр батлагдсанаар дараах боломжууд бий болж байна:

  • Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бүс нутгийн болон олон улсын худалдаанд нэвтрэх боломж нэмэгдэнэ

  • Хөдөө аж ахуйн гаралтай экспортын чадавх дээшилнэ

  • Зах зээлд өрсөлдөх чадвар өснө

Монгол Улс цаашид энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр WOAH-д тайлагнаж, шат дараатайгаар шүлхий өвчнөөс ангид, тайван бүс нутаг, улмаар өвчингүй орон болох зорилго тавин ажиллаж буйг холбогдох байгууллагууд онцолжээ.

Эх сурвалж: WOAH, Хөдөө аж ахуйн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 15 цаг 39 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 16 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 17 цаг 27 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 17 цаг 44 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 18 цаг 24 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 18 цаг 41 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 18 цаг 48 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 18 цаг 58 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 19 цаг 20 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 19 цаг 25 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 30 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 19 цаг 33 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 19 цаг 55 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 20 цаг 10 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 20 цаг 31 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 20 цаг 51 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 20 цаг 58 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 21 цаг 4 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 21 цаг 10 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 21 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top