x

Архангай аймгийн Политехникийн коллеж 1309 суралцагчтайгаар хичээлийн жилийг амжилттай өндөрлүүллээ

Архангай аймгийн Политехникийн коллеж 52 дахь хичээлийн жилийн төгсөлтийн баяраа өнөөдөр тэмдэглэж, техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн төгсөгчдөдөө диплом гардууллаа. 2024-2025 оны хичээлийн жилд нийт 1309 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулсан тус сургууль энэ удаад 304 төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаж байна.

Тухайлбал, мэргэжлийн боловсролын нэг жилийн сургалтаар 10 мэргэжлээр 251 суралцагч, техникийн боловсрол олгох 1.5 жилийн сургалтаар гурван мэргэжлээр 53 суралцагч төгсөж байгаа юм. Эдгээр мэргэжлүүд нь орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, үйлдвэрлэлд шууд гарах чадвартай ажилтан бэлтгэх зорилготой аж.

Анх 1974 онд "Усны аж ахуйн техник мэргэжлийн сургууль" нэртэйгээр байгуулагдаж байсан энэхүү коллеж нь өнөөдрийг хүртэл нийтдээ 23,000 гаруй мэргэжилтэй ажилтныг бэлтгэж, Архангай аймаг болон бусад бүс нутгийг мэргэжлийн боловсон хүчнээр тогтвортой хангаж иржээ.

Мөн төгсөгчдөө ажлын байраар хангах зорилгоор 166 аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 81.6 хувьд хүргээд байна. Үүнээс гадна олон улсын хөдөлмөрийн зах зээлд гарах боломжийг ч мөн олгож байгаа бөгөөд Япон улсад дадлагажигч ажилтан илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10 гаруй оюутан Токио болон бусад хотод ажиллаж, мэргэжлээ дээшлүүлэн амьдарч байна. Маргааш ч мөн гурван суралцагч хилийн дээс алхахаар бэлтгэлээ хангаад байна.

Эдгээр үзүүлэлтүүд нь тус коллежийн сургалтын чанар, төгсөгчдийн эрэлт хэрэгцээ, олон улсад гарах боломжийг илтгэх бодит жишээ болж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 27 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 34 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 43 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 25 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 55 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 17 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 38 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 54 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 3 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 10 цаг 8 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 10 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top