x

“Чио Чио Сан” дуурийг энэ амралтад монгол, солонгос уран бүтээлчид хамтран тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 7, 8-нд Жакомо Пуччинийн алдарт “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатан” дуурийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

Энэ удаагийн тоглолтын онцлог нь Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран тайзнаа амилуулж буй явдал юм. Тухайлбал:

  • Зургаадугаар сарын 7-ны тоглолтод Солонгосын уран бүтээлчид гол дүрүүдийг бүтээнэ.

  • Зургаадугаар сарын 8-нд Чио Чио Саны дүрийг Г.Энхнаран, Сүзүкигийн дүрийг Ж.Энхмаа тус тус бүтээхээр төлөвлөжээ.

Ж.Пуччини уг дууриа анх 1904 онд Миланы “Ла Скала” театрт хоёр үзэгдэлтэйгээр тоглуулсан ч таагүй хүлээсэн авч, дараа нь засварлан гурван үзэгдэлтэй болгож 1907 онд Парист эцсийн хувилбарыг тоглуулснаар өнөөгийн хэлбэрээ олсон түүхтэй. Уг бүтээл нь өнөөдөр дэлхий даяар тоглогддог дуурийн жагсаалтад зургаадугаарт бичигддэг юм.

Монголын тайзнаа “Чио Чио Сан” дуурийг анх 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд найруулагч Д.Лхасүрэн, удирдаач Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун нарын удирдлага дор тавьж байсан бөгөөд монголын дуурийн урлагийн түүхэнд гүн ул мөр үлдээсэн билээ.

Дуурь нь япон эмэгтэй Чио Чио Сан болон Америкийн тэнгисийн цэргийн офицер Пинкертон нарын бодит амьдралаас сэдэвлэсэн гунигт хайрын түүхээр дамжуулан азийн эмэгтэйчүүдийн үнэнч сэтгэл, хатан зориг, барууны соёлын нөлөө, колоничлолын шүүмжлэлийг харуулдгаараа утга агуулга өргөнтэй бүтээл юм.

Пуччини энэхүү дууриа туурвихдаа Япон улсын ардын дуу, хөгжмийн зэмсэг, соёл заншлыг гүнзгий судалж, түүний хөгжмийн уур амьсгалыг европ дуурийн хэлбэрт уусгаж, барууны болон дорнын өнгө аясын огтлолцол бүхий өвөрмөц бүтээл туурвисан нь “Чио Чио Сан”-ыг дэлхийн сонгодог урлагийн сор болсон шалтгаануудын нэг юм.

Эх сурвалж: Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Өчигдөр 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Өчигдөр 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Өчигдөр 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Өчигдөр 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Өчигдөр 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Өчигдөр 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Өчигдөр 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч
Top