x

Кристофер П.Этвүүд: “Монголын нууц товчоо” бол өрнөдийн уншигчдад монголын түүхийг таниулах онцгой гүүр юм

Америкийн Монгол судлалын төвийн урилгаар нэрт монгол судлаач, Пенсильванийн их сургуулийн профессор Кристофер П.Этвүүд “Монголын нууц товчоо ба монгол судлалын ирээдүй” сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекц нь Улаанбаатар хотын нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвд болж, түүний 2023 онд англи хэлнээ хөрвүүлсэн "Монголын нууц товчоо" орчуулгын талаар төвлөрсөн агуулгатай байсан юм.

Профессор Этвүүд энэхүү түүхэн бүтээлийг америк уншигчдад илүү уран зохиолын хэлээр ойлгомжтой хүргэх зорилготой байсныг тайлбарлав. Тэрбээр хэлэхдээ: “Би энэ орчуулгыг ярианы хэлэнд ойр, уран дүрслэлтэй байдлаар хийсэн. Шүлэглэсэн болон хуучин хэллэгүүдийг орчуулахад хүндрэлтэй байсан ч өрнөдийн судлаачдад зориулсан иж бүрэн эх сурвалж боллоо гэж бодож байна” гэж онцолсон байна.

Кристофер П.Этвүүд нь Монголын эзэнт гүрний түүх, ХХ зууны Өвөрмонголын хувьсгалт хөдөлгөөн зэрэг сэдвээр гүнзгий судалгаа хийж, хоёр боть ном болон "Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь" зэрэг бүтээл туурвижээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд XIII зууны үеийн судалгаанд түлхүү анхаарч, “Монголын нууц товчоо”-г орчуулахдаа энэхүү чиглэлээр хийсэн өөрийн судалгаанд тулгуурласан байна.

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан түүний талаар “Этвүүд бол Монголын түүх, хэл соёлыг олон улсад таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж буй хүн. XIII зууныг судалж буй дэлхийн томоохон судлаачдын бүтээлтэй дүйцэхүйц хэмжээний орчуулга хийсэн нь монгол судлалыг англи хэлт судлаачдад шинэ шатанд гаргах том алхам болсон” хэмээв.

Монголын түүхийг гадаадад сурталчлах, англи хэл дээрх үндсэн эх сурвалжийг нэмэгдүүлэх чиглэлээр оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 2019 онд МУИС-аас профессор Этвүүдэд “Хүндэт доктор” цол олгож байжээ.

Эх сурвалж: Америкийн Монгол судлалын төв, Улаанбаатар хотын нийтийн номын сан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 15 цаг 40 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 16 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 17 цаг 27 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 17 цаг 44 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 18 цаг 25 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 18 цаг 41 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 18 цаг 48 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 18 цаг 58 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 19 цаг 20 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 19 цаг 26 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 30 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 19 цаг 34 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 19 цаг 55 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 20 цаг 10 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 20 цаг 31 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 20 цаг 51 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 20 цаг 58 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 21 цаг 4 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 21 цаг 11 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 21 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top