x

Сампингийн тэмцээнд Дундговийн сурагчид амжилттай оролцож, дэлхийн аваргын эрх хүртлээ

Улаанбаатар хотноо тавдугаар сарын 24, 25-ны өдөр зохион байгуулсан Сампин, цээж тооллын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Дундговь аймгийн “Соробан” сампин сургалтын төвийн 28 суралцагч оролцож, 18 хүүхэд эхний гурван байрт шалгарлаа. Эдгээр хүүхдүүд эх орноо төлөөлөн Гүрж улсын нийслэл Тбилиси хотод болох дэлхийн аваргад оролцох эрхээ авч, оюуны спортын талбарт бахархам амжилт үзүүлжээ.

Сампингийн төрөлд:

  • С-1 ангилалд Э.Оюун-Эрдэнэ хүрэл цом,

  • С-2 ангилалд Д.Номин, П.Нарангоо, У.Гэгээнээ нар хүрэл цом,

  • С-4 ангилалд Б.Номин-Эрдэнэ,

  • С-7 ангилалд Л.Цэлмүүн,

  • С-10 ангилалд Д.Гэгэнээ нар амжилттай оролцсон байна.

Цээж тоолол болон ой тогтоолтын төрөлд:

  • “Чампион” цомын эзэн – М.Мөнхтүшиг, Д.Батбаяр,

  • “Алтан” цом – О.Эзэнмөнх, Б.Энххүслэн, Б.Номин-Эрдэнэ, Ц.Эгшиглэн, Г.Долгор,

  • “Мөнгөн” цом – Д.Нарангоо, Д.Номин, У.Гэгээнээ, А.Амин-Эрдэнэ нар тус тус хүртжээ.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын 13 аймаг болон Улаанбаатар хотын зургаан дүүргээс нийт 1200 гаруй сурагч оролцсон бөгөөд тэмцээнийг гурван үе шаттайгаар зохион байгуулжээ.

“Тояа” хүүхэд хөгжлийн академийн салбар нь 2016 оноос Дундговьд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш сампингийн сургалтыг тасралтгүй хөгжүүлж, хүүхдүүдийг үндэсний болон олон улсын тэмцээнд тогтмол бэлтгэж ирсэн. Сампин, цээж тооллын хичээл нь хүүхдийн хоёр тархины идэвхийг тэнцвэржүүлж, сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөл, сууж сурах дадал зэргийг өндөр түвшинд хөгжүүлэх онцлог давуу талтай юм.

Эх сурвалж: Соробан сампин сургалтын төв, “Тояа” хүүхэд хөгжлийн академи

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 27 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 34 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 43 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 25 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 55 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 17 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 38 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 54 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 3 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 10 цаг 8 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 10 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top