x

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө

Бүгд найрамдах намаас сонгогдсон Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар даваа гарагт тангараг өргөлөө. Тэрбээр АНУ-д амьдарч буй бичиг баримтгүй олон сая цагаач иргэнийг эх орон руу нь албадан буцаах зэрэг бодлогын томоохон өөрчлөлтүүдийг яаралтай хийхээ амлав.

Тангараг өргөсний дараа хагас цаг орчмын турш хэлсэн үгэндээ Д.Трамп “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна” хэмээн онцлон дурдлаа. “Энэ мөчөөс эхлэн Америкийн уналт дууслаа. Бид улс орноо ялалт, амжилтын шинэ өндөрлөгт хүргэнэ. Бидэнд хүрч чадахгүй мөрөөдөл гэж үгүй. Бид бууж өгөхгүй. Бид бүтэлгүйтэхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.

“Улс үндэстний амжилтын шинэ эрин үе эхэлж байна гэдэгт итгэлтэй, өөдрөг бодолтойгоор би ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирж байна. Өөрчлөлтийн түрлэг улс орныг хамарч байна" гэж Д.Трамп Капитолын ордны Дугуй танхимд цугларсан 600 орчим хүн болон улс орон даяар телевизээр үзэж буй олон сая үзэгчид хандан хэлжээ.

“Бид түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлийн эр зориг, эрч хүчтэйгээр дахин ажиллах цаг болсон гэдгийг би өнөөдөр америкчуудад хандаж хэлмээр байна” гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.

Өдгөө 78 настай Д.Трамп тус улсын 45 дахь Ерөнхийлөгч байсан бөгөөд дараалан биш хэдий ч хоёр удаа сонгогдсон түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Гровер Кливленд 1890-ээд онд хоёр удаа сонгогдож байжээ. Д.Трамп тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд дөрвөн жил ажилласны дараа албан тушаалаа орхилоо.

Д.Трамп хэлсэн үгэндээ Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн дэд Ерөнхийлөгч асан Камала Харрисыг ялахдаа улс төрийн тулааны талбар болсон долоон муж улсад бүгдэд нь илүүрхсэн гэдгээ дурдаж, 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтуудаа даруй биелүүлэхээ амласан байна.

Мөн Д.Трамп АНУ руу нэвтрэхийг эрмэлзэж буй олон мянган цагаачийн урсгалыг зогсоохын тулд “үндэсний хэмжээнд онцгой байдал зарлаж”, Мексиктэй хиллэдэг АНУ-ын баруун өмнөд хэсгийн хилийг хаана гэж мэдэгдлээ. Тэдний ихэнх нь Төв Америкийн орнууд болон бусад газар ядуурал, гэмт хэрэг, ажилгүйдлээс зугтахыг эрмэлзэж байгааг тэрбээр дурдсан байна.

Шинэ Ерөнхийлөгч АНУ-д орогнол хүсэж буй цагаачдад зориулан “Мексикт үлдэх” бодлогыг хэрэгжүүлж, бусад цагаачийг орогнол хүссэн шийдвэрээ хүлээж байх хооронд АНУ-д амьдруулах бодлогыг зогсооно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Мексикийн мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийг “гадаадын террористууд” хэмээн зарлана гэсэн байна.

Үүнээс гадна, Д.Трамп цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Ж.Байдены бодлогыг зогсоохын сацуу АНУ-ын худалдааны бодлогыг шинэчилж, худалдааны гол түншүүдэд шинээр татвар ногдуулна гэж мэдэгджээ.

Дөрвөн жилийн өмнө тангараг өргөх үедээ таван сараар залуу байсан Ж.Байденыг ардаа орхисон Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хамгийн өндөр настай хүн болж байна. Харин Охайо муж улсаас сонгогдсон АНУ-ын сенатч, 40 настай Ж.Д.Вэнс 50 дахь дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр түүхэнд гуравт бичигдэх залуу дэд Ерөнхийлөгч боллоо.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ардчилсан орны жишгийн бэлгэ тэмдэг болсон АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Капитолын ордны гадна болдог уламжлалтай. Гэтэл Вашингтонд хүйтэрсэн тул Д.Трамп хэдэн өдрийн өмнө ёслолыг Дугуй танхимд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тангараг өргөх ёслолд оролцсон хүмүүсийн дунд Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Tesla-гийн гүйцэтгэх захирал, X нийгмийн сүлжээний эзэн Илон Маск зэрэг Америкийн хэд хэдэн тэрбумтан, мөн TikTok-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чоу нар байлаа.

Мөн БНХАУ-ын дэд дарга Хань Жэн, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа зэрэг гадаадын нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн иржээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар ёслолд оролцов.

Д.Трамп нэн даруй АНУ-ын бодлогуудыг өөрчилж, Ж.Байдены зарлигуудыг цуцалж, өөрийнхийгөө хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр албан тушаалдаа орсон даруйдаа эсвэл энэ долоо хоногийн сүүлчээр зарим зарлигт гарын үсэг зурж магадгүй байна.

Мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу дайран орсон 1500 гаруй дэмжигчийнхээ ихэнхийг нь өршөөнө гэж амласан боловч уг шийдвэр ямар хүрээг хамрахыг хэлээгүй байна. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ энэ талаар дурдсангүй. Цаг агаарын улмаас Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар болжээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цаг 51 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 2 цаг 7 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо 2 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй 2 цаг 22 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 2 цаг 27 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна 2 цаг 35 мин Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар ирсэн 2 цаг 48 мин Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 23 цаг 37 мин Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог Өчигдөр 17 цаг 25 мин Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав Өчигдөр 17 цаг 00 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Өчигдөр 16 цаг 58 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ Өчигдөр 16 цаг 44 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Өчигдөр 16 цаг 35 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ Өчигдөр 16 цаг 31 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав Өчигдөр 16 цаг 25 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ Өчигдөр 16 цаг 19 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр 16 цаг 14 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ Өчигдөр 16 цаг 07 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна Өчигдөр 15 цаг 41 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна Өчигдөр 15 цаг 32 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц...
Top