x

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Спортын яамны сайд П.А.Колобковтой уулзаж хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол, Орос хоёрын улсын найрамдалт харилцаанд спортын салбарын гүйцэтгэж ирсэн үүргийг цохон тэмдэглээд цаашид харилцаагаа Засгийн газар хоорондын болон спортын холбоодын түвшинд улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн дараах хүсэлтүүдийг албан ёсоор таввсан байна.

Үүнд, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 500 оюутныг тус улсад суралцуулах квоттой. Ирэх жил энэхүү квотын 20-ийг биеийн тамир, спортын чиглэлийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хуваарилах саналыг Оросын талд тавьж, захиалгаа хүргүүлсэн байгааг сайд Ц.Цогзолмаа дурдаад спортын багш дасгалжуулагч, менежмент, спортын эмч, сэтгэл судлалын мэргэжилтэн, өвлийн спортын төрлөөр цана, тэшүүр, шорт трейк, зуны спортын төрлөөр хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн дасгалжуулагч зэрэг нарийн мэргэжлээр бакалавр, магстрийн түвшинд сургах хүсэлтэйгээ байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн 2020 онд манай улсад зохиогдох “Азийн хүүхдүүд-2020” олон улсын хүүхэд, залуучуудын спортын их наадмын зохион байгуулалт, оролцооны тал дээр хоёр улс идэвхтэй хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэнээс гадна “Торгоны зам” дагуух олон улсын авто раллиг Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх зохион байгуулалт хийх тал дээр хамтран ажиллахаар болсон аж. Мөн хоёр улсын биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагаанд мэргэжлийн холбоодуудыг идэвхжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэнээс гадна өвлийн спортын чиглэлээр ОХУ-ын спортын бааз, дэд бүтцийг ашиглан Монголын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилт хийх талаар санал тавьсныг Оросын тал нааштайгаар хүлээн авсан байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын Спортын яам биеийн, тамир спортын салбарт хамтран ажиллах санамж бичигт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ОХУ-ын Спортын сайд П.А.Колобков нар гарын үсэг зурсан байна. Уулзалт болон гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ЭСЯ-ны зөвлөх О.Очирмаа, БСШУСЯ-ны төлөөлөл оролцжээ. 

Монгол Улс ОХУ-тай сүүлийн 16 жилийн хугацаанд биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ хэлцэлгүй явж ирснийг талууд онцолж энэ удаагийн санамж бичиг олон жилийн дараа хийгдэж буйгаараа өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр улсын биеийн тамир, спортын салбарын харилцаа хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОХУ-ын Спортын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 13 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 22 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 5 цаг 33 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 5 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 48 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 54 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 1 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 11 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 23 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top