x

У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2024” өндөр түвшний хэлэлцүүлэг Төрийн ордонд болов.

Форумыг “Монгол Улс - Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицохоос эхлээд, нийгмийн оролцоо, ногоон санхүүжилтийн боломжийг нэмэх нь, тогтвортой хөдөө аж ахуйн шилжилтийн санхүүжилт, ногоон ирээдүйг цогцлоох эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдлийн санхүүжилт, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг нийгмийн тулгамдсан асуудал, санхүүгийн шинэлэг шийдлүүдийг хэлэлцэж байна. Мөн, салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэх, Монгол Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо)-ны гишүүн, түнш байгууллагын чадавхыг бэхжүүлэх, дэлхийн болон үндэсний хэмжээнд ТоС-ийн сүүлийн үеийн чиг хандлага, боломжийг танилцуулах сэдэвчилсэн сургалт зохион байгуулахаас гадна ТоС-ийн экосистемийг бий болгоход чиглэсэн боломжит шийдлийг хэлэлцэх, тодорхойлоход чиглэсэн өндөр түвшний бодлогын хуралдаанууд зохион байгуулж байгаа юм.

Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрчээ. Манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар багасгаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулах, чанартай боловсрол, сайн засаглал бий болгох замаар ногоон, хүртээмжтэй нийгмийн хөгжилд хүрэх Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилт тавиад байгаа. Үүнд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд үүний 6.3 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, 5.2 тэрбумыг дасан зохицоход зарцуулах юм. Энэ хүрээнд улсын төсвөөс гадна олон улс, хөрөнгө оруулалтын сан, хөтөлбөр, хувийн хэвшилтэй хамтран ажилласны дүнд, ББСБ, арилжааны банкууд гэхэд 2030 он гэхэд зээлийн 5-10 хувийг ногоон зээл хэлбэрээр олгодог болохыг зорьж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх форумын үеэр хэлсэн үгэндээ, "Хүн төрөлхтөн эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой цаг алдалгүй эрс шийдэмгий тэмцэхгүй бол эх дэлхий та бидэнгүйгээр оршин тогтнох замаа сонгох болно. Эх байгальтайгаа зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг бид хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс эх байгалийг эрхшээх бус энэрэн хүндэтгэх зорилго дор хамтын ирээдүйн төлөө нэгдэж, улс орон бүр бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатай. Ялангуяа, хөгжиж буй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг улс орнуудын өрийн хэмжээ их, дотоод төсөв, санхүүгийн нөөц боломж бага байгаагаас Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд санхүүжилтийн эрсдэлтэй нүүр тулж байна. Тиймээс НҮБ-ын 29 дүгээр бага хурлаар дэлхийн удирдагчид хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой хөгжиж буй орнууд руу чиглэсэн уур амьсгалын санхүүжилтийн хэмжээгээ жил бүр 100 тэрбум ам.доллар байсныг 2035 он хүртэл жил бүр 300 тэрбум ам.доллар болгон гурав дахин нэмэхээр тохиролцоод байгаа"-г онцолсон юм.

Монгол Улс дээрх “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилгыг дэлхий улс орнуудад гаргаад байгааг тэрбээр тодотгоод, “Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй улсуудын нэг билээ. Өнгөрсөн өвөл, хаврын зудад мал сүргийн 10 гаруй хувь буюу 8.1 сая мал хорогдлоо. Иймд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг хамтран ажиллахыг шаардах боллоо. Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар багасгах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт, шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Үүнийг хэрээгжүүлэхэд манай улсад  ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Иймд байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ эрчимжүүлэх хэрэгтэй байна.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн санаачлан, хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, ногоон хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэхийг зорьж байна. Энэ хүрээнд ирэх оны зургаадугаар сард “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги-Мүн” сан, АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэрбум, тэрбум мод – Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” уриан дор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэх зорилгой бий.

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгохоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас 70 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлжээ. Түүнчлэн Герман Улсын “Өвлөгдөн үлдэх газар нутаг” сангийн дэмжлэгтэй, 15 сая ам.долларын санхүүжилт бүхий “Цэнхэр тэнгэрийн орон – Онон Балжийн байгалийн цогцолбор газар” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр нь биологийн олон янз байдлын хомсдолыг багасгах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Мөн, Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэх, эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалт, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд идэвхтэй ажиллах шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээрх бодлого, үйл ажиллагаагаа сайжруулах нь зүйтэй. Тиймээс энэ удаагийн форум нь Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээрх төсөл, хөтөлбөрөө хөрөнгө оруулагчдад танилцуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэх туршлагаа хуваалцах, бодлого, үйл ажиллагаагаа уялдуулахад чиглэж байна. Манай улс ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх бүлгийн бодлого зорилт, мэдээ мэдээлэл, хамтын ажиллагаа зэрэг асуудалд нэг зүгт харах үүднээс үндэсний зөвшилцөл бий болгох нь чухал байна.

Сүүлийн жилүүдэд хувийн хэвшил түүн дотроо банк, санхүүгийн байгууллага ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон санхүүжилтийг татахад идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай. Гагцхүү төрөөс шаардлагатай дэд бүтэц, эрх зүйн орчин, тодорхой бодлого, зорилтоо олон нийтэд тайлбарлан таниулах, шуурхай дэмжих нь чухал байна. Тухайлбал, хүлэмжийн хийг багасгахад нийгэм, эдийн засгийн салбар бүрийн хувьд тодорхой тооцоо үндэслэлтэй, шинжлэх ухаанч тоон болон чанарын зорилтыг нарийн боловсруулж ард иргэдэд сайтар ойлгуулан шаардлагатай байна.

Ялангуяа хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг салбарын хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, бодлого, зорилтоо олон нийтэд танилцуулах нь зүйтэй. Ард иргэд, төр, хувийн хэвшил хамтдаа хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, шаардлагатай зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Үүний зэрэгцээ ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчим, дэд бүтэц, аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, нүүрстөрөгчийн татвар, нүүрстөрөгчийн зах зээлийг оновчтой ашиглах, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төрөөс анхаарч, хурдтай ажиллах шаардлагатай. Байгаль эхээ хайрлан хамгаалах нь сонголт биш, хүн төрөлхтний эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилт бол тусламж биш, энэ бол үр хойчдоо хийж буй хөрөнгө оруулалт тул ногоон хөгжлийн төлөө нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй, зоримог шийдвэрийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлцгээе” хэмээв.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус форум нь тогтвортой санхүүгийн бодлого боловсруулагч, зохицуулагч, санхүүгийн салбарын оролцогч, бизнесийн байгууллагууд, дотоодын болон олон улсын эксперт, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг талуудыг нэгтгэн, мэдлэг хуваалцах, чадавх бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа нэмэх, харилцан мэдээлэл солилцож, асуудлуудаа тодорхойлон цаашдын зорилгоо тодорхойлох гүүр болдог билээ. 

Түүнчлэн, бодлогын шинэчлэлийг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих, Монгол Улсын тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болох зорилготой. Форумд бодлого боловсруулагч, зохицуулагч болон санхүүгийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллага зэрэг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд нэгдэн ажиллах шаардлагатай өндөр түвшний төлөөллийг оролцуулжээ. Дэлхий даяар ногоон, тогтвортой хөгжлийг анхаарч, ач холбогдол өгч буй энэ үед Монголын Тогтвортой Санхүүгийн Форум нь Монгол Улс үүрэг оролцоог бататгах, улс орны тогтвортой ирээдүйг хурдасгах санхүүгийн шинэлэг хэрэгслийг судлах чухал талбар болж байгааг ТоСХ тодотголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ТоС Холбоо, ХААН Банк, Монгол Улс дахь НҮБ болон бусад түнш дэмжигч байгууллагатай хамтран зохион байгуулж буй тус форум маргааш Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд нөлөөллийн хөрөнгө оруулалт ба тогтвортой санхүүжилтийн хүртээмж, хүнсний салбарын ЖДҮ-үүдэд тогтвортой менежмент, санхүүжилтийн боломжийг бүрдүүлэх нь, биологийн олон янз байдлын санхүүжилт, тогтвортой хөгжилд хөрөнгийн зах зээлийн оролцоо сургалт, салбар хуралдаанаар үргэлжлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 14 цаг 50 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 14 цаг 53 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 14 цаг 55 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 15 цаг 7 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 15 цаг 15 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 16 цаг 45 мин Жетро Монголд салбараа нээнэ 17 цаг 1 мин Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ 17 цаг 9 мин Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ? 18 цаг 49 мин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн 18 цаг 59 мин Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо 19 цаг 10 мин Flydubai Израил руу хийх нислэгүүдээ түр зогсоолоо 19 цаг 17 мин АНУ-ын Дээд шүүх 200 жилийн дараа анх удаа эмэгтэй хүнийг цаазлахыг зөвшөөрчээ 19 цаг 30 мин Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана 19 цаг 37 мин Азийн наадмаас Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ 20 цаг 30 мин Хүрэн баавгайн үзэгдэлтэй холбоотойгоор иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна 20 цаг 33 мин Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна 20 цаг 46 мин Хатанбулаг сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цаг 2 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзлаа 21 цаг 12 мин “Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв Уржигдар 20 цаг 53 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top