x

Бурхан халдун хайрхны тахилгын цэгт Чингис хааны алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг босголоо

ХБНГУ-ын Бонн хотноо 2015 оны зургаадугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган болж уг чуулганаар “Бурхан халдун” уулыг Дэлхийн өвд бүртгэсэн билээ. Энэ нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад үнэтэй хувь нэмэр болсон юм.

1995 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газрын тогтоолоор Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар өргөмжилсөн байдаг.

Энэ удаад БНСУ-ын Үндэсний паркийн захиргаа, Монгол Улсын Байгаль орчны яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Квон Кюун-Ап бха-аар ахлуулсан ажлын хэсэг болон Сорагсаны тусгай хамгаалалттай газрын төлөөлөгчид Дэлхийн соёлын өв Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөөг нээх ёслолд оролцлоо.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд босгож буй Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөө нь 4 м өндөр, 1.6м өргөнтэй юм.

Чингис хаан эрт дээр үеэс Бурхан халдун ууланд гарахгүйгээр хөшөөг босгосон Хэрлэнгийн дээд Цагаан аралд алсаас  тахин шүтэж хайрханы онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж ирсэн түүхтэй юм. Тиймээс ард иргэд, тахин шүтэгчдийг хайрханаас 40 км зайд байрлах энэхүү газраас өргөл, барьц, зан үйлээ хийж Дэлхийн өвийг хадгалан хамгаалахыг уриалж байсан юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр "БОАЖЯ, БНСУ-ын үндэсний паркийн захиргаатай хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэ болж байна. Бурхан Халдун хайрханы тайлга хийх ёслолын цэгт Чингис хааны алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг босгосноор энэ чиглэлийн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, цаашлаад тусгай хамгаалалттай газрын онгон дагшин байдлыг хадгалан, хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой юм. Яамны зүгээс тусгай хамгаалалттай газар нутгийн тоог нэмэгдүүлэх, хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг бодлогын хүрээнд хийж байна" гэв.

Мөн энэ үеэр БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Квон Кюун-Ап бха хоёр улсын байгаль орчны чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, байгалийн нөхөн сэргээлт хийх зэрэгт цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 15 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 24 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 5 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 5 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 50 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 56 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 13 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top