x

ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа.

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж, дуусган ашиглалтад өглөө. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон ХӨСҮТ-ийн эмч ажилчид оролцов.

ХӨСҮТ-ийн гадна талбайд 11728 м2 талбайг асфалтаар хучиж 194 авто машины зогсоол, 2580 м2 явган хүний зам, 125 ширхэг гадна гэрэлтүүлэг, 104 ширхэг сандал, 41 ширхэг хогийн сав, нисдэг тэрэг буух бетонон талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийжээ.

ХӨСҮТ нь нисдэг тэрэг буух талбайтай гурав дахь эмнэлэг болж байгаа юм. Урд нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдийн гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэг буух зориулалтын талбайтай болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар шатлалын эмнэлэгүүд, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөх газруудын гадна тохижилтын ажлыг хийх төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн 2018 оны хамгийн сүүлчийн ажлыг өнөөдөр хүлээн авч байна. Хотын зүгээс иргэдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр хийж буй томоохон ажлуудын нэг. Гуравдугаар шатлалын эмнэлэгүүдийн тохижилт, засварын ажил нь нийслэлд харьяалагддагүй. ЭМЯ-ны харьяа байдаг. Энэ эмнэлгүүдээр үйлчлүүлж буй иргэдийн 60 хувь орчим нь нийслэлийн иргэд байдаг. Тйим учраас бид хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзсэн” хэмээн нээж хэлсэн үгэндээ онцлов.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 9 га газартай, 27 байшинтай, 800 гаруй эмч, ажилчидтай томоохон эмнэлэг. Улсын хэмжээнд халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх, түүнийг оншлох, эмчлэх үйл ажиллагааг гардан зохион байгуулах толгой байгууллага. Нийслэлийн Засаг дарга болон түүний ажлын албанаас энэхүү эмнэлгийн маань тохижилтын ажлын зардлыг шийдэж, гүйцэтгэж өгсөнд талархал илэрхийлье. Эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулснаар тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. Бид энэхүү бүтээн байгуулалтыг цаашид сайн арчилж, хамгаалж авч явах болно” хэмээн ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 8 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 15 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 24 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 5 цаг 35 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 5 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 51 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 56 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 3 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 13 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 25 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top