x

Талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгийг дахин цацна

“Боловсрол” телевизээс цаг бусаар, харамсалтайгаар амь насаа алдсан “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэнийн хэрэгтэй холбоотой мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд: 

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн оролцогч цаг бусаар, харамсалтайгаар амь насаа алдсантай холбоотой гарч буй олон төрлийн, эх сурвалжгүй, ташаа мэдээлэлд албан ёсны мэдэгдэл хүргүүлж байна.

Талийгаачид тохиолдсон явдалд “Боловсрол” телевизийн уран бүтээлчид төдийгүй “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгч, оролцогч, нийт багийнхан гүнээ харамсаж байгааг юун түрүүнд дахин илэрхийлье. Бид энэхүү харамсалтай үйл явдал болсныг мэдсэн өдрөөс өнөөдрийг хүртэл талийгаачийн гэр бүлийнхэнтэй байнгын холбоотой байгаа болно. Таалал төгссөн гэсэн мэдээг авмагц телевиз болон нэвтрүүлгийн багийнхны төлөөлөл ар гэрийнхэнтэй нь очиж уулзан эмгэнэл илэрхийлсэн юм.

Бид талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж нэвтрүүлгээ зогсоон завсарласны дараа гэр бүлийнхнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу харилцан ярилцаж талийгаачийн дүрсийг хасахгүйгээр дахин цацаж эхлэхээр болсон.

Хэргийн учрыг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд үнэн шалтгааныг илрүүлж эцсийн дүгнэлт гарахыг гэр бүл болон телевизийнхэн бүгд хүлээж байгаа. Энэ хугацаанд эх сурвалжгүй, худал хуурмаг мэдээлэлд автан телевизийн багийнхан, шүүгч, нийт уран бүтээлчид, гэр бүлийнхнийг гүтгэн доромжилж, нэр хүндэд халдаж байгаа үйлдэл нь хэрээс хэтэрч байгаад туйлын харамсаж байна.

Цаашид телевиз, нэвтрүүлгийн багийнхныг үндэслэлгүй гүтгэх, худал мэдээлэл тарааж гэр бүлийнхнийг нь үл хүндэтгэх зэрэг ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргасан этгээдүүдийг хуулийн байгууллагад хандан шалгуулах болно.

Тодруулбал, нэр бүхий сошиал суваг болон мэдээллийн сайтуудаар ор үндэсгүй, баталгаат эх сурвалжгүй мэдээлэл тархаж байгаа тул зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэх болно. Иймд үзэгч та бүхэн уг хэргийн дүгнэлт эцэслэн гараагүй байхад төрөл бүрийн таамаг дэвшүүлсэн сэтгэгдэл бичиж бусдын нэр хүндэд халдах улмаар худал мэдээлэлд автаж цааш түгээхгүй байхыг телевиз болон талийгаачийн ар гэрийнхний зүгээс хичээнгүйлэн хүсье. 
Хүндэтгэсэн: Боловсрол телевиз, талийгаачийн гэр бүл" гэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 14 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 23 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 5 цаг 34 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 5 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 49 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 2 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 11 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 24 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top