x

Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1016 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, урт хугацааны турш хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд улсын асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа.

Хүйтний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлж  гудамжны нөхцөлд амьдарч байгаа болон эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийг илрүүлэх, илэрсэн хүүхдэд хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, цаашид  хяналтанд авч ажиллах, хараа хяналтгүй хүүхдийг дүүргийн хэмжээнд тогтоон бүртгэлжүүлж, тогтмол харьяалалтай болгох ажлыг зохион байгуулж НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн 9 Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын  дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажиллалаа.

Хүүхэд хамгаалал, хариу үйлчилгээний түр байрыг Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт гарган нэгдсэн арга хэмжээг 10 хоног зохион байгуулж ажиллаж байна. Илрүүлэлт арга хэмжээнд 11 сарын 21-ны 12 цагийн байдлаар нийт 49   хүүхэд хүлээн авч хариу арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлсэн байна. Хүүхдүүдийг хүлээн авч бүртгэх, үнэлгээ хийх, усанд оруулах, хооллож, дулаан хувцаслаж эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлж гэр бүлд нь эргүүлэн нэгтгэх зэрэг ажлыг авч хэрэгжүүлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 13 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 22 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 5 цаг 32 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 5 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 48 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 53 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 1 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 10 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 23 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top