x

Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллахаар боллоо

ОХУ өнгөрсөн тавдугаар сард Боловсролын яамаа үүрэг чиглэлээр нь төрөлжүүлэн Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам хэмээн хоёр хуваасан. Гэгээрлийн яам нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол мөн мэргэжлийн боловсролоо хариуцдаг болжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр тал дараах үндсэн чиглэлүүдээр санал солилцож, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллахаар тохиролцлоо. Үүнд, Монгол Улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үүний тулд орос хэлний багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх, хүүхэд залуусын дунд орос хэлний олимпиад зохион байгуулах, түрүүлсэн болон амжилт үзүүлсэн хүүхдүүдийг ОХУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах тал дээр хоёр яам бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн хоёр улсын хооронд Засгийн газрын түвшинд хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ОХУ-ын олон улсын “Артек” зуслан, Монгол Улсын “Найрамдал” олон улсын зусланд хүүхдүүдийг амраах талаар мөн ирэх онд болох Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны наймдугаар сард хоёр орны хүүхэд залуучууд оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тодорхой тохиролцоонд хүрлээ.

Тус улс 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай бие даасан хуультай болсон бөгөөд тусгай хэрэгцээт боловсрол олгох 1664 сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх тусгай хөтөлбөр, стандарт байдаг байна.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нарыг ОХУ-д бэлтгэж ирсэн тогтолцоог сэргээн идэвхижүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж энэ хүрээнд туршлага судлах, манай улсад хэрэгцээтэй сургалтын хөтөлбөр, стандартыг нэвтрүүлэх талаар тодорхой зөвшилцөлд хүрлээ. Тухайлбал, сүүлийн 20 гаруй жил орхигдчихоод байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нарийн мэргэжлийн багш нарыг ОХУ-д тасралтгүйгээр сургаж бэлтгэх, тусгай хэрэгцээт боловсролын талаар үе шаттай хамтарсан сургалт зохион байгуулах, үүнд ерөнхий боловсролын багш нараас гадна цэцэрлэгийн багш нарыг хамруулахаар тохиролцсоноор энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 12 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 21 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 5 цаг 32 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 5 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 5 цаг 47 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 5 цаг 53 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 0 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 10 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 22 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top