x

Хайр хүрэм автобусууд

-Зөвлөлтийн болон түүний түншүүдийн үйлдвэрлэж байсан ер бусын дэгжин 12 автобус-

Skoda 706 RTO

Отокар Дибликийн зургаар бүтээсэн "706 RTO" загварыг Польшийн Karosa компани үйлдвэрлэж байсан ч автобус Skoda логотой байлаа. Гэхдээ тэр үед хөдөлгүүрийнхээ нэрээр автобусыг нэрлэдэг байжээ. Skoda "706 RTO" автобусыг 1958-1972 онуудад хэд хэдэн хувилбараар үйлдвэрлэж байжээ. Улаанбаатарын шугамын автобусанд хоёр ба нэг хаалгатай Шкода ашиглагдаж байсан юм. Жараад оны сүүлчээр манайхан нэг хаалгатай цэнхэр автобусыг нь “Төв замын түгжээн цэнхэр” гэж нэрлэсэн байв. Ганцхан хаалгатай учраас л тэр л дээ. Автобусыг 11,8 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүрээр тоноглосон байв. Брюсселийн Экспо-58 үзэсгэлэнд зориулан дотроо 00, гал зуухтай, телевизтэй загварыг бүтээж байжээ.

ЛиАЗ-677А "Север"

"Луноход" загварын "Северная" хувилбарыг өвлийн хасах 32 хэм хүртэл хүйтэрдэг Зөвлөлтийн бүс нутагт зориулан бүтээж эхэлж байжээ. Түүнд цонхны давхар шиллэлт, халаалт хийснээс гадна их биеийг нь хөөсөнцөр хавтангуудаар дулаалсан байв. Анхны автобусыг нь 1967 онд харуулсан ба 1968 оноос туүүний цуврал туршилтыг эхэлсэн юм.

Старт

Кавказын Шурикийн адал явдлын киноны баатар автобус богино бөгөөд тод амьдралтай байв. 1964-1970 онуудад ойролцоогоор 100-150 микро автобусыг Зөвлөлтийн янз бүрийн үйлдвэрүүдэд бүтээсэн байв. Тиймээс ч түүний дизайн бас чанар нь янз янз байсан гэдэг. Стилийн энэ автобусыг 21-р “Волга” машины тоног төхөөрөмжийг ашиглан бүтээж байсан ба бүхээгийг нь шилэн пластик ашигласан аж. 

ЗиС-127

Зөвлөлтийн анхны хот хоорондын тээврийн автобус тухлаг бөгөөд аятайхан болсон байлаа. Зорчигчдын 32 суудал нь онгоцны суудлын төрлийн байлаа. Зөвлөлтийн анхны радио хүлээн авагчтай автобусыг 180 морины хүчтэй хөдөлгүүрээр тоноглож, жолоо нь хүртэл гидро хүч нэмэгдүүлэгчтэй байсан ажээ.

ЗиЛ-118 "Юность"

Автобусыг Никита Хрущев, II Генри Форд мөн Ницце хотын үзэсгэлэнгийн шүүчид магтаж байлаа. ЗиЛ-118 "Юность" автобусыг дөнгөж 20 ширхэгээр үйлдвэрлэсэн ба улс оронд нь шаардлагагүй байсан гэдэг. Загварыг 1962-1970 онуудад дээд ангиллын ЗиЛ үйлдвэрлэж байсан үйлдвэрт гаргаж байжээ. Зургаан цилиндрийн ЗиЛ-130 ачааны машины хөдөлгүүртэй үйлдвэрлэж байжээ.

ПАЗ-Турист

"Юность" загвар шиг ПАЗ-Жуулчин автобус Ницце хотын Автобусын долоо хоногт дуулиан тариж байлаа. Мэдээж, сайн талаасаа. Нийт 24 зорчигчдыг тав тухтай аялуулах бүхий л нөхцлийг түүнд гаргасан гэдэг. 1969 онд дотроо гар нүүрийн угаалгатай автобус байгаагүй аж.

Ikarus 55

Икарусын Лүкс хувилбар 170 морьны хүчтэй хөдөлгүүртэй, 32 тухлаг суудалтай байсан юм. Ердийн 55-р Икарус л дэгжин харагддаг. Автобусыг 1953-1972 онуудад Унгарт үйлдвэрлэж байжээ. Хойд хэсэгт нь хажуу талд нь онгойдог хөдөлгүүрийн хаалгатай түүнийг “авдар” гэж хочоор мялаасан байна. Моторын дуу ихтэйгээс “пуужин”, “Тоос сорогч” гэж ч нэрлэдэг байсан гэнэ.

ЛАЗ-697

“Шатахуун түгээгүүрийн эзэгтэй” киноноос ЛАЗ-697 "Турист" автобусыг харж болно. Энэ автобусыг 1959-1985 онуудад янз бүрийн хувилбар гаргаж байв. Эхлээд 109 хүчний ЗиЛ-158А хөдөлгүүртэй байсныг дараа 150 хүчний ЗиЛ-130 хөдөлгүүрээр сольжээ. Автобус Женев, Марселийн олон улсын үзэсгэлэнгээс өндөр үнэлгээ авч иржээ.

ЛАЗ Украина-1

ЛАЗ-697 автобусыг бодвол, футурист стилийн Украина-1 дамжлагт ороогүй гэхдээ “Шатахуун түгээгүүрийн эзэгтэй” кинонд үзэгдээд амжсан юм.

Barkas B1000

Хэрэв Баруун Германд Volkswagen T1 машиныг хамгийн ганган микроавтобус гэдэг байсан бол Берлины ханын зүүн хэсэгт тийм цолыг Barkas B1000 зүүхээр байлаа. Чийдэнгээсээ болоод бүүдгэр гэгдэх автобусыг 1961-1991 онуудад В1000 “Баркасыг” гаргаж иржээ.

Robur LO 2500

Robur LO 2500 загварын ихэнх нь ачааны машин байсан ч тэдний дунд автобус мөн байлаа. Тэднийг 3,3 литрийн эзэлхүүнтэй, 75 морины хүчтэй хөдөлгүүрээр тоноглон 1961-1967 онуудад үйлдвэрлэж иржээ. Загварын нэрийг нь "LO–Отто"-гийн агаарын хөргөлттэй хөдөлгүүр, 2500 гэдгийг нь ачааны хэмжээг хэлснээр тайлбарлаж болно.

Karosa ŠM11

"Karosa ŠM11" загвар нь Skoda "706 RTO" автобусны залгамжлагч нь болсон ба харин Зөвлөлт болон манайд ашиглагдаж байгаагүй юм. Харин нэрний 11 нь түүний уртыг илэрхийлж байгаа аж.

Karosa ŠD11.2050

Dodge Charger стилийн далдлагддаг чийдэнтэй автобус тэр болгон харагдаад байдаггүй. "Karosa ŠD11.2050" автобус нь тэдний нэг юм. Автобусын анхдагч цорын ганц загварыг Ниццегийн үзэсгэлэн дээр тавьсан байсан нь “жуулчдын оны шилдэг автобус” номинацийн хоёрдугаар байрыг авчээ.  Автобус 100 км цагийн хурдтай, 200 морины хүчтэй хөдөлгүүрээр тоноглогдсон байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (180.149.93.98)
    төв замын түрэмгий улаан, түүний дүү түгжээ цэнхэр. гоё мэдээ
    2018 оны 11 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top