x

Одоо тэдэн шиг дуугарах цаг болсон

Өнөө цагийн шилдэг сагсчин Леброн Жеймс өнгөрсөн даваа гарагт тоглолтын өмнөх бэлтгэл дээр “Enough” буюу “хангалттай” гэсэн үгтэй футболк өмссөн нь олны анхаарлыг дорхноо татав. Хэд хоногийн өмнө АНУ-ын Питтсбург хотын нэгэн сүмд гэмт этгээд 11 хүний аминд хүрч, зургаан хүнийг шархдуулсны дараа зэвсэгт халдлагыг эсэргүүцсэн “Enough” хөдөлгөөн тус улс даяар өрнөж буй.

Харин энэ хөдөлгөөнд леброн нэгдсэнээр хэсэгхэн хугацаанд мартагдаад байсан асуудлыг олны анхаарлын төвд дахин авчирлаа. Зөвхөн NBA-гийн сагсчид гэлтгүй нэр алдартай жүжигчид, урлаг, спортын одод “Enough” хөдөлгөөнийг янз бүрээр дэмжиж, дуу хоолойгоо илэрхийлж эхэлсээр байна.

Энэ хэрээр зэвсэгт халдлагын эсрэг хийх тэмцэл улам эрчимжив. Хэдэн жилийн өмнө өнгөт арьст нэг залууг цагдаа нар боон амийг нь егүүтгэсний дараа “I Can’t Breathe” хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөн эрчээ авахад Леброн тэргүүтэй спортын одод мөн л дуу хоолойгоо нэгтгэж байлаа. Ер нь нэр алдартай одод хууль бус, шударга ёсноос гажууд явдалд, тэрчлэн нийгмийн зүгээс анхаарлаа зайлшгүй хандуулах шаардлагатай зүйлийн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, энгийн иргэдийн хамт тэмцэх нь түгээмэл.

Холливудын од Эмма Уотсон жендэрийн тэгш байдлын төлөө тэмцдэгээрээ алдаршиж жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог бол Леонардо Ли Каприо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнийг дэмжиж, жагсаал болон хандив цуглуулах ажилд идэвхийлэн оролцож байна.

Мөн Жорж Клуни өмнөд Суданд явуулж буй АНУ-ын бодлогыг эсэргүүцэн жагссаныхаа төлөө цагдаад баригдсан гээд жишээ дурдаад байвал маш олон бий. Тэд олон фэнтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь бусдад хүчтэй нөлөөлдөг учраас жирийн иргэдийн хийх тэмцэлд ийнхүү олны танил алдартнууд хүч нэмэх нь илүү үр дүнтэй байдаг.

Бидэнд нэлээд ойр жишээ дурдвал өмнөд солонгосчууд хууль бус үйлдэлд холбогдсон Ерөнхийлөгчөө огцруулах гэж хэдэн саяараа жагсаж байгаад үр дүнд хүрлээ дээ.

Энэхүү тэмцэлд бидний шимтэн үздэг кино, урлагийн одод нь оройлон оролцож байв. Жүжигчин Ё А-Ин, Ли Жун, нэвтрүүлэгч Хёо Жи Вун, кино найруулагч Бьюн Юн Жу гээд олон алдартан тэрхүү жагсаалд хүч нэмж, шударга бус зүйлийг зогсооход иргэдийг уриалан дуудаж байлаа.

Тэд жагсаалд зүгээр ч нэг оролцоод өнгөрөх бус цахим ертөнцөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан нь эсэргүүцлийн тэмцэл илүү өргөн хүрээг хамрахад нөлөөлсөн нь гарцаагүй.

Гадаадын одод шударга шийдвэрийн төлөө ингэж тэмцдэг юм байна. Харин Монголд яадаг билээ гэж бодоод үзтэл санаанд буух зүйл нэг их байдаггүй ээ. Монголын “стар”-ууд иймэрхүү үйл хэрэгт тун ч хойрго бололтой юм. Уг нь Монголд тун олон “од” бий. Спортын салбараас гэхэд хөдөлмөрийн баатрууд олон арваараа төрөн гарсан. Гавьяат тамирчдын тоо бол бүр замбараагаа алдаад байгаа.

Дуурийн дуучид дэлхийн тавцанд нэр алдраа цуурайтуулж, жүжигчид нь эхнээсээ холливудад уригдах болов. Хошин урлагийн алдартай жүжигчид одоо ч олны анхаарлын төвд хэвээр.

Мөн чадварлаг зохиолч, мундаг найруулагч, нийгмийн элит хэсгийн сэхээтнүүдийн үг, үзэл бодол ард олонд нөлөө үзүүлж чадна. Нэг ёсондоо энэ хүмүүс нийгмийг түүчээлж, шинэ зам мөр гаргаж, урагшлах замыг гэрэлтүүлэх бамбар болох учиртай.

Харамсалтай нь манай одууд зөвхөн сонгуулийн үеэр л хэн нэг улстөрч, аль нэг намыг дэмжиж элдэв юм ярихаас цааш хэтэрсэнгүй. Гэхдээ энэ бол нийтлэлийн эхэнд дурдсан оддын үйлдэлтэй харьцуулах ч юм биш. Харин үүнийг “биеэ үнэлэлт” гээд хэлчихэд нэг их хатуудахгүй байх.

Өдгөө манай улсад болж бүтэхгүй, нийгмийг бухимдуулсан зүйл өдөр алгасалгүй гарч байна. Энэ дотроос хамгийн ичгүүртэй нь УИХ-ын гишүүд, сайд нар, бусад том албан тушаалтнууд ЖДҮХС-гаас тэрбум давсан төгрөгөөр тоологдох зээл авсан явдал. 

Өөрийн гэсэн жижигхэн бизнесийг хөл дээр нь босгох гээд зүтгэж яваа жирийн иргэдэд энэ мөнгө очсон бол ямар олон хүнийг ажлын байртай болгож, хэдэн өрхийн амьжиргааг дээшлүүлэх байсан бол гэж бодохоор өөрийн эрхгүй уур хүрнэ. Тиймдээ ч “Би уучлахгүй” давалгаа цахим ертөнцөд идэвхтэй өрнөж байна. Иргэд үүнийг маш ихээр дэмжиж буйг “Би уучлахгүй” гэсэн үг хуурай өвсөнд ассан түймэр адил тархаж байгаагаас харж болно. Харин “од” гэгдсэн нөгөө алдартнууд маань л таг дуугүй. Тэдний хувьд мөнгө өгсөн нэгний төлөө л дуугардаг бололтой.

Заавал сонгууль болохыг хүлээж, бусдаас мөнгө авч байж дуугарах ёстой юу. Та бүгдийг заавал “Би уучлахгүй” давалгаанд нэгдээтэх гэсэнгүй ээ! Харин нийгмийг бухимдуулаад байгаа бусармаг зүйлд үзэл бодлоо илэрхийлж, хариуцлага тооцохыг шаардаж яагаад болохгүй гэж. Улс төрийн муу муухайтай хутгалдахыг хүсээгүй байж болно.

Тэгвэл та бүхний манлайлал, дуу хоолойгоор дутсан улс төрөөс өөр сэдэв зөндөө л гарлаа. Өнгөрсөн зун олон хүүхэд томчуудын хариуцлагагүй байдлын золиос болж алтан амиа алдахад хүүхдийн эрхийн төлөө гэж дуугарсан “од” байна уу. Хүүхдийн эрхийг хамгаалуулахын төлөө зүтгэж байгаа алдартан хэр олон байна вэ. Үнэндээ та бүхэн ард түмний хайр хүндлэлийн ачаар өдий зэрэгт хүрсэн.

Хэрэв олон нийт дэмжихгүй бол та хэн ч биш. Гэвч энгийн иргэдээсээ тасарсан, бодит байдлаас хөндийрсөн, чулуун зүрхтэй, шуналын нүдтэй болоо юу гэж бодогдох юм. Оддыг, алдартнуудыг, сэхээтнүүдийг, лидерүүдийг дуугарахгүй болохоор бусдын бууны нохой болсон нөхөд “гол баатрын” дүрд тоглон олон нийтийг үймүүлдэг боллоо. 

Тэдний үгийг ихэнх нь тоож сонсохгүй ч, анхаарал тавьж, хэлсэнд нь итгэдэг хэсэг бас бий. Тиймээс буруу зүйлийн хажуугаар нүдэн балай, чихэн дүлий битгий өнгөрөөч ээ, өөрсдийн байр суурь, үзэл бодлыг илэрхийлээч гэж уриалъя.

Та нарыг гаргаж ирсэн энэ нийгэмд чинь хаягдсан, буруу тийш эргэсэн, засах ёстой зүйл бишгүй л байна. Гэтэл ядарсан дорой ард түмэн яаж ч хашхираад үр дүнд хүрэхгүй нь. Тиймээс нэгэнт л энэ нийгмийн түүчээ болж, од болон гялалзаж яваагийн хувьд үүрэг хариуцлагаа ухамсарсаад ямар нэг байдлаар дуугарах ёстой.

Яагаад гэвэл, та нарыг даган дуурайдаг мянга мянган шүтэн бишрэгч бий. Та нарын үгийг сонсдог үй түмэн хүн байна. Хэрэв та бүхэн сэтгэл гаргаж, дуу хоолойгоо нэгтгэж чадвал өнөөгийн бусармаг зүйлийн эсрэг хийх тэмцэл илүү эрчээ авах болно. Харин дэмжлэг хамгийн хэрэгтэй үед ичээндээ бүгэх мэт чимээгүй өнгөрөх нь үнэнхүү хувиа бодсон, арчаагүй зан гэхээс яахав. Нийгмийн түүчээ болсон алдартнуудын үг л хамгийн жинтэй байдаг билээ.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 27 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 35 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 44 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 5 цаг 54 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 6 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 6 цаг 10 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 6 цаг 15 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 23 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 32 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 45 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top