x

УБТЗ Сансрын “СОЮЗ-39” хөлгийн хөшөөг сэргээн засварлалаа

Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард монголын ард түмэн Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Найрамдлын сарын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ой, Аугаа их октябрийн хувьсгалын ой зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явдлууд тохиодог нь энэхүү сарын ажлын агуулга, ач холбогдлыг улам тод томруун болгодог. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх нь эдгээр түүхэн үйл явдал, тэмдэглэлт ойтой салшгүй холбоотой бөгөөд монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилт бүхэн найрамдлын үр шимээр бүтсэн байдаг.

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг хамгийн өргөн дэлгэр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байгууллага хамт олон бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг юм. Учир нь манай хоёр орны  найрамдал, хамтын ажиллагааны үр шимээр монгол улсад орчин цагийн тээврийн гол салбар төмөр зам, тэр дундаа “УБТЗ” нийгэмлэг үүсч хөгжсөн. Тус нийгэмлэг нь манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны нандин хэлхээ холбоог залгамжлан авч яваа цорын ганц хамтарсан төрийн өмчит байгууллага хамт олон юм. Энэ ч утгаар нь тус нийгэмлэгийг Монгол-Оросын найрамдлын амьд түүх гэж тодорхойлж болох юм.

Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн үеэр “УБТЗ” ХНН  олон төрлийн ажил зохион байгуулдаг бөгөөд тэдгээрээс хоёр орны найрамдалт харилцааны түүхийг мөнхжүүлсэн түүхийн дурсгалуудыг сэргээн засварлахад ихээхэн анхаарч ач холбогдол өгдөг. Өнгөрсөн жил УБТЗ Чойр дахь орос цэргийн хөшөөг өөрийн хөрөнгөөр сэргээн засварласан бол энэ жилийн найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдээр Дархан хот дахь Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулан босгосон “Союз-39” хөлгийн хөшөөг сэргээн засварлалаа. 1981 онд босгосон уг хөшөөг сэргээн засварласнаа УБТЗ өчигдөр ёслол төгөлдөр аймаг орон нутагт нь хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаанд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа уригдан оролцож үг хэлэхдээ Монгол-Оросын найрамдлын сарыг ёслол төгөлдөр тэмдэглэж олон сайхан бүтээлч ажил хийж байгаа УБТЗ-ын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэв.  “УБТЗ” ХНН Монгол-Оросын найрамдлыг мөнхжүүлсэн эдгээр хөшөө дурсгалыг сэргээн засварлаад зогсохгүй орчныг нь тохижуулах ажлыг ч үргэлжлүүлэн хийх юм.

 “УБТЗ” ХНН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.129)
    Наад хөлгөөрөө сансар хязгааргүй юу хязгаартай юу гэдгийг мэд
    2020 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 27 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 35 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 44 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 5 цаг 55 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 6 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 6 цаг 10 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 6 цаг 16 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 цаг 23 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 6 цаг 33 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 6 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 18 цаг 45 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top