x

Л.Оюун: Дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өөрчлөгдөж байна

"Шинжлэх ухааны доктор, эдийн засагч Л.Оюун: Эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна"

“Монголын эдийн засгийн чуулган” долдугаар сарын 8-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхлэх юм. Энэ жилийн чуулганаар ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулах болсон.

Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы талаар БСШУЯ-ны “Цахим сургууль” төслийн Бизнес судлал, судлагдахууны үндэсний зөвлөх, Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцсан юм.

-Энэ жилийн эдийн засгийн чуулган “Бүсчилсэн хөгжил” сэдэвтэйгээр ирэх даваа гаригт эхлэх гэж байна. Энэ удаагийн эдийн засгийн форумын онцлогийг та яаж харж байна вэ?

-Сонгуулийн жилд болж байгаагаараа онцлог. Шинэ бүсчилсэн хөгжлийн талаар дорвитой шийдвэрүүдийг гаргах эхлэл тавигдах болов уу гэж харж байгаа.

-14 дэх удаагаа Эдийн засгийн чуулган болох гэж байна. Эдийн засагчийн хувьд энэ удаагийн чуулган өмнөх жилүүдийнхээс дэвшилттэй байж чадна гэж бодож байна уу?

-Уг нь зорилгууд нь тодорхой болсон учраас дэвшилттэй болж болохоор л байна. Гэтэл нэг гол зүйлийг барьж авалгүйгээр салбар салбар луу үсчээд тэр дунд нь шийдвэр гаралгүйгээр өнгөрдөг тал бий.

-Хоёр өдөр үргэлжлэх чуулганд 2000 зочин оролцох нь тодорхой болсон. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөллүүд оролцдог. Энэ олон төлөөлөгч оролцсон чуулганы хамгийн гол үзүүлэлт, үр нөлөө бол тодорхой үр дүнд хүрэх. Энэ зорилго ер нь биелэгддэг үү?

-Бараг үр дүн гардаггүй шүү дээ. Уг нь эдийн засгийн бодлого боловсруулагдах чуулган байх ёстой. Одоо дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өөрчлөгдөж байгаа. Урьд нь компаниудын нийгмийн хариуцлага гэж ярьдаг байсан бол эв нэгдлийн бизнес хийх тухай хамтын ажиллагааны талаар, нийгэмд ээлтэй байх тал дээр илүү анхаардаг болсон.

Ногоон эдийн засаг, эко эдийн засаг, халамжийн эдийн засаг, тойргийн эдийн засаг гэх мэт эдийн засгийн чиглэлүүд өөрчлөгдөж байгаа учраас энэ тал руугаа хандаасай гэж боддог. Бодлого боловсруулахдаа эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна.

-Жишээлбэл,Монголын эрчимжсэн хөдөө аж ахуйд тус дэм болохоор эдийн засагчдын тусламжтайгаар олон улсын байгууллагаас тусламж хандив хүртэх ч юм уу, тодорхой алхмууд хийгддэг үү?

-Тодорхой зорилгуудаа гаргаж ирж чадахгүй байгаа учраас санхүүжилт, хандив, хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. Эдийн засгийн чуулганыхаа бодлого чиглэлийг тодорхой салбарт төвлөрүүлэхгүй болохоор хэтэрхий саармагжуулаад, тарамдаад байна шүү дээ. Жил жилийнхээ форумыг тодорхой болговол илүү хөрөнгө мөнгө татах тал дээр үр дүн гарах байх гэж боддог.

-Сонгуулийн жил төсөв ихээр нэмэгддэг. Энэ утгаараа сонгуулийн дараа эдийн засаг хэр савлагаатай болдог вэ?

-Онцгой өөрчлөлт гардаггүй. Амласан амлалтаа биелүүлж байна гэсэн нэрийдлээр хичээж, хэрэгжүүлж байгаа зүйл харагддаггүй.Тийм болохоор дөрвөн жилийн дараа үр дүн нь гарахад дүгнэж болно.

14 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулганд нийт 2000 зочин оролцох болжээ. Үүнд:Төр, засгийн 300 төлөөлөл, олон улсын 500 зочин, олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл, хувийн хэвшил 500, эрдэмтэн судлаач 100, оюутан залуус 500 оролцох юм байна.

Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 4 цаг 37 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 46 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 50 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 55 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 5 цаг 28 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 7 цаг 3 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top