x

Архангай аймагт багийн төв барих 265 сая төгрөгийн тендерт татан буугдсан компанийг шалгаруулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ахлагчтай ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Хотонт сум болон тус аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн явц, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлтэй танилцаж, зарчим зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

Авлигатай тэмцэх газраас Архангай аймагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байх бөгөөд өмнө гарсан зөрчил, дутагдлууд дахин давтагдаж байна.

Тус аймагт 2017-2018 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тендер сонгон шалгаруулалт, гүйцэтгэл явц байдлыг шалгав. 2018 онд улсын болон орон нутгийн хөрөнгөөр 72 төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулалт явуулсныг хянан үзэхэд тендерийн баримт бичгээ дутуу ирүүлсэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, аж ахуйн нэгжийг тендерт сонгон шалгаруулсны дараа гэрээний гүйцэтгэлээ түншлэлээр хийж гүйцэтгэдэг, тоног төхөөрөмж, барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд ажиллах хүч дутмаг болон инженер техникийн ажилтангүй компанийг сонгон шалгаруулсан, мөн тендерийн баталгааны шаардлага хангаагүй, татварын өртэй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, үнэлгээний хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл, тайлбар гаргаагүй зэрэг зөрчил дутагдал гаргажээ.

Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд Цахир, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад багийн төв барих 265 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлын тендерт 2015 онд татан буугдсан “Легион” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан байна. Уг асуудлыг нягтлан шалгаж байна.

Эх сурвалж: АТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 1 цаг 21 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 3 цаг 12 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав 3 цаг 48 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв 4 цаг 17 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно 5 цаг 12 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ 5 цаг 13 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна 5 цаг 14 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй 5 цаг 16 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ 5 цаг 20 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна 5 цаг 20 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана 5 цаг 22 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ 5 цаг 25 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ 6 цаг 37 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ 7 цаг 53 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив 8 цаг 16 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо 8 цаг 17 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 8 цаг 18 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав 8 цаг 18 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно 8 цаг 20 мин Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ 8 цаг 48 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ...
Top