x

“Ид шидийн орон 2” төсөлд Энержи Ресурс 740 сая төгрөг хандивлалаа

“Лантуун дохио” ТББ-аас санаачлан “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж, өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалж, хөгжүүлэх цогц төвийг байгуулан нэг жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү төслийг ард иргэдийн хандиваар хэрэгжүүлсэн.

Тэгвэл “Ид шидийн орон 2” төслийг “Лантуун дохио” ТББ эхлүүлж байна. Шинэ төслийг Монгол Улсын ТОП5 компанийн нэг Энержи Ресурс дэмжиж нийт шаардлагатай санхүүжилтийн тэн хагасыг буюу 740 сая төгрөгийг хандивлалаа.

“Ид шидийн орон” төсөл анх санаачлагдахдаа Улаанбаатар хотын хэмжээгээр хамгийн том, амьжиргааны түвшин доогуур хоёр дүүрэгт эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд энэ нь Сонгинохайрхан ба Баянзүрх дүүрэг аж. Энержи Ресурс компани 10 жилийнхээ ойн хүрээнд нийгэм руу чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулж буй, хараат бус ТББ-уудыг дэмжих хөтөлбөр явуулж, 740 сая төгрөгний тусламж олгосныг “Лантуун дохио” ТББ-ынхан залуус шинэ төв байгуулагдах газар дээрээ гардаж авлаа.

“Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох аж. Одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм байна. Тус төвийн барилгын ажил 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдэнэ гэдгийг төслийг санаачлагчид хэлж байлаа.

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудсандаа “2017 оны зун ердөө 150 хоногийн дотор бүх дэлхийн Монголчууд нэгдэн хүүхдийн төлөө “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн цогц төвийг бүтээж чадсан билээ. Тус төв нь өнөөдрийг хүртэл Сонгино хайрхан дүүргийн Баянхошуунд төр засгийн санхүүжилт, тусламжгүйгээр бүтэн жилийн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулан хүчирхийлэлд өртсөн 52 кейс хэргийг шийдвэрлэн, цэцэрлэгийн хоёр бүлгийн 70 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулж, олон зуун хүүхдийг номын сан, сургалт боловсролоор хангаж байна. Гэсэн хэдий ч бидний өдөр бүр харж буй хүүхдийн эрхийг зөрчсөн аймшигтай мэдээнүүд, түүний ард мэдээлэгдэхгүй үлдэж байгаа хэдэн мянган хэргийг харахад бидэнд нэг биш хэдэн арван “Ид шидийн орон” хэрэгтэй нь харагдаж байна” гэсэн юм.

Тэрээр шинэ төвийг яагаад Улиастайд байгуулах болсон талаараа “...Улаанбаатар хотын зүүн захын хязгаарт буюу Улиастай, Шар хадны эцэст “Ид шидийн орон 2” төвийг барихаар шийдсэн. Тэр газраар би л хувьдаа дөрвөн жил дараалан өвлийн өвгөн болж хэсч билээ. Нярайн эмч Гантулгыг дагуулан хамгийн хэцүү орхигдсон айлуудаар явдаг юм. Өнгөрсөн жил явахад тухайн хэсэг улам л тэлж аймшигт дүр төрхүүд, нүд хальтрам зураглалууд улам ихэссэн байлаа. Настай хөгшинд харуулаад үлдээсэн гурван настай хүүхэд нь гэрээсээ гарч яваад маргааш өглөө нь цасан дундаас хуруу нь цухуйж байсныг олсон гэж тэр эмч надад ярьж билээ. Бахардам бачуурам ийм мэдээнүүд үргэлж нүүр номонд мэдэгдэхгүй. Бид дэмий гансраад суух биш яг тэр газар одоо Баянхошуунд байгаа төвөөс даруй 2 дахин том хүүхэд хамгаалал хөгжлийн байгууламжийг барих гэж байна” хэмээн бичсэн байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 1 цаг 16 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 1 цаг 24 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 1 цаг 33 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 6 цаг 43 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 6 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 6 цаг 59 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 7 цаг 4 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 7 цаг 12 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 7 цаг 21 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 7 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 19 цаг 34 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top