x

Баянхошуу дэд төвд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг нээлээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлага Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийг эхлүүлсэн билээ.

Улаанбаатарыг олон төвт хот болгох зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эл хөтөлбөрийн хүрээнд хийж буй. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвд барьсан 240 ортой цэцэрлэгийг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутагт барьсан уг цэцэрлэг олон улсын стандартад нийцэхүйц хичээлийн танхим, гал тогооны өрөөтэй. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь 6.7 ам метр. Мөн гаднаа 230 ам метр резинэн хучилттай тоглоомын талбай, 20 автомашины зогсоолтой юм.

Нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Бүтээн байгуулалтад оролцсон баг, хамт олон тус цэцэрлэгийг таван сарын хугацаанд барьж, ашиглалтад орууллаа. Үүгээрээ сайн жишиг тогтоолоо. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх  зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр нээж буй уг цэцэрлэг олон давуу талтай. Ашиглалтад оруулснаар Баянхошуу дэд төвийн 2-5 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах хуюв 64 болж нэмэгдэнэ" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах 11и магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлтийн I болон II ээлжийн бүтээн байгуулалт, 2.4 км үерийн далангийн ажил дуусчээ. Ирэх сарын сүүлчээр бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.   

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 1 цаг 16 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 1 цаг 24 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 1 цаг 33 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 6 цаг 44 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 6 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 6 цаг 59 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 7 цаг 5 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 7 цаг 12 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 7 цаг 22 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 7 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 19 цаг 34 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top