x

АТГ: Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахад 80 сая төгрөг зарцуулжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор  ахлуулсан ажлын хэсэг Ховд  аймагт ажиллаж байна.

2017 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулахад 80 сая төгрөг зарцуулахдаа “Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон” журмын зохицуулалтыг зөрчсөн байна. 

Энэ санхүүжүүлтээр аймаг орон нутгийн төлөөлөгчдийг гадаад улс оронд туршлага судлуулахаар, мөн танилцах аялалд явуулсан ч гүйцэтгэлийг эргэж тайлагнаагүй, энэ чиглэлийн баримт материал тайлан үгүй байв.  

Ажлын хэсэг АТГ-аас хүргүүлсэн Ховд аймгийн удирдлагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахад ИТХ-ын Тэргүүлэгчид нь

  • хуулиар эрх олгогдоогүй байтал орон нутагт  баяр наадмын төсөв батлах,

  • төрийн өмчийн түрээсийн төлбөр хураамжийн хэмжээ тогтоох,

  • согтууруулах ундаа худалдах,  түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох журам батлах,

  • мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлс тогтоох,

  • шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохын зэрэгцээ захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр журам дүрэм баталж, даган мөрдүүлэх зөрчлүүд таслан зогсоогүй байна.

Тиймээс ажлын хэсгээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 8 тогтоолыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгуулах саналаа аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сандагсүрэнд хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Засаг даргын нөөц хөрөнгөөс баяр ёслол, ойн арга хэмжээ, хүлээн авалт, тусламж, дэмжлэгт зарцуулах төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандах хандлага арилаагүй байх бөгөөд  2018 онд Засаг даргын нөөц хөрөнгөөс

  • цагаан сар, наадам ой тэмдэглэхэд 24.2 сая,

  • хүлээн авалтад 12.6 сая,

  • урамшуулалд 37.6 сая гэх мэтээр нийт 151.9 сая төгрөгийг зарцуулжээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55.8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60.1 сая төгрөг зарцуулах захирамж гаргажээ.

АТГ-ын ажлын хэсэг төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмаар сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээс шаардлага хангаагүй техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй албан тушаалтны авлигын шинжтэй үйлдлийг илрүүлсэн бөгөөд үүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Аймгийн ИТХ-ын Ерөнхий менежерийн зүгээс холбогдох тушаал шийдвэргүйгээр, мөн хандив өгөх хэлбэрээр төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа тохиолдол гарчээ. Тухайлбал, 2018 онд “Ховд суварга” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ном хурах үйл ажиллагаанд, шагайн харваанд зориулж иргэн М-д, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хандивын тоглолтод мөнгөн хөрөнгө зарцуулсан. ИТХ-аас иргэн, хуулийн этгээдэд шагнал урамшуулал олгохдоо “Аймгийн шагналын журам”-аар тогтоосон мөнгөн дүнгээс хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг Ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.

Нутгийн захиргааны байгууллагын дэргэд шашны үйл ажиллагаа эрхлэн явуулах үндсэн чиг үүрэгтэй орон нутгийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ганданпунцагчойлин” хийдийг ажиллуулж байгаа нь “Төрийн байгууллага нь шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээх Монгол Улсын Үндсэн хуульд заасныг зөрчсөн үйлдэл юм.

Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс орон нутгийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналт сул байна. Орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байгаа газруудад орлогын төлөвлөгөө тавьж өгдөг боловч биелүүлдэггүй, 2016-2017 онд 17.8-185.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа ажээ.

Эдгээр байгууллагуудад 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 8 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө байршсан байгаа бөгөөд 1.2 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Иймд орон нутгийн өмчийн ашиглалт, менежментийг сайжруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг аймаг, орон нутгийн удирдлагад АТГ-ын ажлын хэсгээс мэдэгдэж ажиллав.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нь Жаргалант сумын дулааны шугам сүлжээг сайжруулах ажлын тендер шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Хөх ган өгөөж” ХХК-ийг дэмжээгүй байтал уг компанийг дэмжиж байгаа талаар хурлын протоколд тэмдэглэж гарын үсэг зуруулсан байна. Энэ нь Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь тендерийн материалд гишүүдээр гарын үсгийг нь нөхөж зуруулдаг, тэмдэглэлийг зохиож бичдэг, оролцоогүй байж оролцсон мэтээр баримт бүрдүүлдэг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Эх сурвалж: АТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (64.119.21.96)
    CHADAVHNGUI TULUULUGCHDIIG CHADAVHIJUULSAN MUNDAG L SANAA BAINA.
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 1 цаг 14 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 1 цаг 22 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 1 цаг 31 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 6 цаг 42 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 6 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 6 цаг 57 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 7 цаг 3 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 7 цаг 10 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 7 цаг 19 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 7 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 19 цаг 32 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top