x

Цэцэрлэгийн хүүхдэд өдөрт 1650 төгрөгөөр илчлэг сайтай хоол өгөх боломжтой гэв

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Боловсролын газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль, Шим тэжээл судлалын төв хамтран цэцэрлэгийн эрхлэгч, тогооч нарт зориулсан “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Цэцэрлэгийн насны хүүхэд нь хоногийн ихэнх цаг буюу 8 эсвэл 24 цагийг цэцэрлэгтээ өнгөрүүлдэг. Энэ нь тэдний хоногт авах нийт илчлэг, шимт бодисын 75-80 хувийг цэцэрлэг хангах шаардлагатай гэсэн үг. Төрөөс нэг хүүхдийн өдрийн хоолны түүхий эдэд 1650 төгрөг төсөвлөдөг. Хэдийгээр бага мөнгө мэт боловч, үүгээр авах ёстой шим тэжээлийг хангахуйц илчлэг сайтай хоолоор хангах боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Сургалтаар цэцэрлэгийн тогооч нар онолын хичээлээс гадна цэцэрлэгийн хүүхдэд өгч болох давсгүй, чихрийн агууламжийг бууруулсан хоолны технологи ажиллагаа, илчлэг, шимт бодисын тооцоо хийж сурахаас гадна шинэ хоол туршиж үзэх юм.

Улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын нэгэн баталгаа тул төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэмээн үздэг. Тиймээс зөв зохистой хооллолтоор дамжуулан тэдний бие махбодийн болон оюун ухааны хөгжлийг дэмжиж, бие, сэтгэхүйн хувьд эрүүл иргэнийг төлөвшүүлэх нь цаашдаа улс орны эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж чаддаг байна. 

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад нийслэлийн 100 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 1 цаг 13 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 1 цаг 21 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 1 цаг 30 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 6 цаг 41 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 6 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 6 цаг 56 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 7 цаг 2 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 7 цаг 9 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 7 цаг 19 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 7 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 19 цаг 31 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top