x

Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээ

Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд  нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатар хотод маргаашнаас цас орж, эрс хүйтэрнэ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 16-17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с, 17-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 15-16-нд бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 14, 16-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи зарим газраар 13-нд 15-17м/с, 17-нд 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд дулаахан байх ч 13-наас хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Зөвхөн 15-16-нд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 17-нд  зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 15-16 нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар 15-17м/с, 17-18 нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-13 нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 14-нөөс хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 16-17-нд хүйтэн бага зэрэг суларна.

 

Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 14-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12,17-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 13-14нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 14-нөөс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 16-17-нд хүйтэн өдөртөө бага зэрэг суларна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (197.211.63.42)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Өчигдөр 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Өчигдөр 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Өчигдөр 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Өчигдөр 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Өчигдөр 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Өчигдөр 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Өчигдөр 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч
Top