x

Регистрийн дугаараа бусдад хэлж өгөхгүй байх, олон хүний дунд хэлэхээс татгалз

Хувь хүний нууцыг холбогдох хууль тогтоомжид тав ангилсан байдаг. Үүнд:

  1. Захидал Харилцааны Нууц;

  2. Эрүүл Мэндийн Нууц;

  3. Хөрөнгийн Нууц;

  4. Гэр Бүлийн Нууц;

  5. Хуулиар Тогтоосон Бусад Нууц.

Засгийн газрын 2015.06.22-ны өдрийн “Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоолоор “Төрийн үйлчилгээний цахим систем”-д холбох төрийн үйлчилгээний жагсаалтад 167 төрлийн мэдээллийг оруулсан байна.

Ингэж сүлжээнд төрийн болон иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг байршуулснаар кибер гэмт хэрэгтнүүдэд хаана, ямар мэдээлэл хадгалагдаж, дамжиж байгааг зарлаж, мэдэгдсэн үр дагавартай болжээ.

Хүснэгт 1. “Төрийн үйлчилгээний цахим систем”-д холбосон хувийн нууц мэдээлэл

Д/д

Нууцын төрөл

Мэдээллийн ангилал

1

Захидал харилцааны нууц

иргэний үнэмлэхийн лавлагаа

оршин суугаа хаягийн лавлагаа

иргэний хилээр нэвтэрсэн байдлын тухай лавлагаа

жолооны үнэмлэхийн лавлагаа

суллагдсан тухай тодорхойлолт

2

Гэр бүлийн нууц

төрсний бүртгэлийн лавлагаа

гэрлэлтийн лавлагаа

гэрлэлтийн бүртгэлтэй тухай лавлагаа

гэрлэлт цуцлалтын тухай лавлагаа

өрхийн ам бүлийн лавлагаа

3

Эрүүл мэндийн нууц

цэцэрлэгт элсэхээр хүсэлт гаргасан хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас

шинжилгээний хариу

4

Хөрөнгийн нууц

эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, дэлгэрэнгүй лавлагаа

үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа

өр төлбөрийн тодорхойлолт

татварын өрийн үлдэгдлийн тухай лавлагаа

татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт

татварын лавлагаа

орон сууцны эрхийн бичгийн лавлагаа

Иргэний хувьцааны лавлагаа.

цалингийн тодорхойлолт

Дээр дурдсан хувь хүний нууцыг иргэний үнэмлэх, регистрийн дугаараар олж авах боломжтой юм. Таны хувьд иргэний үнэмлэхээ бусдад дамжуулахгүй байх, түр шилжүүлэн өгсөн бол түүнд хяналт тавих нь зүйтэй. Үүнээс гадна иргэний регистрийн дугаараа онц шаардлагагүй бол бусдад хэлж өгөхгүй байх, олон хүний дунд хэлэхээс зайлсхийх нь зохистой юм.

Учир нь аж ахуйн нэгж байгууллага болон төрийн байгууллага, албан тушаалтанд бидний өдөр тутам өгдөг хувийн мэдээллийг тэдгээр байгууллага, албан тушаалтан хэрхэн хариуцаж, хамгаалдаг эсэх нь тодорхойгүй төдийгүй мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ур чадвар, хандлага нь харилцан адилгүй юм. Нөгөө талаар байгууллага, аж ахуйн нэгжид хадгалагдаж буй хувийн нууцыг мэдээллийг олж авах гэсэн аливаа халдлага сүүлийн үед нэмэгдэх болсон. Тухайлбал, АНУ-ын төрийн албан хаагчдын 5.6 сая хурууны хээ алдагдсан бөгөөд иргэдийн хувийн нууц алдагдсан эсэх нь тодорхойгүй явдал саяхан болсон.

Иймд Хувь хүний нууцын тухай хуульд “хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасны дагуу та өөрийн хувийн нууцыг хэнд өгөх эсэх, ямар нөхцөлд өгч болохыг үргэлж эргэцүүлж, таны хувийн нууцыг задруулахгүй гэсэн баталгаатай нөхцөлд бусдад хувийн нууцаа хэлэх нь зүйтэй юм.

Хувь хүний нууцын тухай хууль, 4 дүгээр зүйл

Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн 2.1.1-т зааснаар цахим засаг гэдэгт төрийн үйл ажиллагааг иргэдэд ил тод мэдээлэн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагааг хангах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах замаар цахим үйлчилгээг тулгуур болгон улс орны дотоод, гадаад харилцаа, засаглалын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах үйл явцыг ойлгодог.

Эх сурвалж: ХХЗХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Өчигдөр 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Өчигдөр 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Өчигдөр 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Өчигдөр 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Өчигдөр 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Өчигдөр 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Өчигдөр 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч
Top