x

Европын Холбоо шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 90 хувь танана

Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид өчигдөр хуралдаж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах талаар шинэ хууль батлахаар болжээ. Энэ шинэ хуульд зааснаар 2040 он гэхэд шингэн түлш буюу бензинээр ажилладаг хүнд даацын ачааны машинуудыг хэрэглээнээс гаргаж, оронд нь устөрөгч, цахилгаанаар ажилладаг машинуудыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэж дурдсан байна. Энэ хууль хүнд даацын ачааны машин үйлдвэрлэгчдэд үндсэндээ хамаарах хууль юм байна. Одоогоор Европын Холбооны нутаг дэвсгэр дээр ашигладаг ихэнх хүнд даацын автомашинууд дизель түлшээр ажилладаг юм байна.

Дизель түлшээр ажилладаг автомашинуудаас ялгардаг хүлэмжийн хийн исэл болон агаар бохирдуулагч нэгдлүүд нь уушгины хорт хавдар, амьсгалын замын үрэвсэлт өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог. Нэн ялангуяа Европын Холбооны нийт зам тээврээр ялгарч байгаа хүлэмжийн хийн 25 гаруй хувийг хүнд даацын дизель хөдөлгүүрт машинууд ялгаруулж байна. Европын Холбоо 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэнэ гэдэг зорилт тавьсан. Үүндээ хүрэхийн тулд хийж байгаа ажлуудынх нь нэг бол энэ удаагийн шингэн түлшээр ажилладаг хүнд даацын машинуудыг 2040 он гэхэд 90 хувь танах шийдвэр юм. Үүнээс гадна энэ шинэ хуулийн хүрээнд хүнд даацын машин үйлдвэрлэгчид 2030 он гэхэд үйлдвэрлэлээсээ ялгаруулдаг нийт нүүрсхүчлийн хийний 45 хувийг бууруулах үүрэг хүлээх юм байна. Энэ хууль батлагдахаас өмнө энэ хувь 30 байсан нь ийнхүү нэмэгдэж байгаа юм байна.

Шинэ хуульд хамаарах хүнд даацын автомашинд 7,5 тонноос дээш жинтэй ачааны автомашинууд багтаж байна. Хүнд даацын ачааны автомашинуудаас гадна 2030 оноос эхэлж Европын Холбооны хот доторх автобуснуудын 90 хувийг хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй шинэ автобусаар солино гэж зааж өгсөн байна. 2035 онд Европын хотууд 100 хувь хүлэмжийн хий ялгаруулдаг автобуснаас ангижирна гэж заажээ. Харин Европын Холбооны гаргасан энэ шинэ хуулийн Европын автомашины ACEA групп маш амбицтай, хэт том зорилттой хууль гэж дүгнэж байгаагаа илэрхийлжээ. Хэрвээ холбоо энэ хуулиа бүрэн хэрэгжүүлэхийг хүсвэл холбооны засгийн газрууд гар нийлж, Европ даяар 2030 он гэхэд хүнд даацын автомашин цэнэглэх хүчин чадалтай 50 мянган цэнэглэгч цэгүүдийг байршуулах ёстой гэж дурджээ. Түүнээс гадна цахилгаанаар ажилладаг ачааны автомашинуудыг ингэж шийдлээ ч устөрөгч, биометаны хийгээр ажиллах машинуудын хувьд Европын Холбооны шаардлагад хүрэхэд энэ төрлийн эрчим хүчний нөөц ойрын хорин жилд тэр хэмжээнд хангалттай өсөн нэмэгдэх боломжгүй, энэ хууль хэт харгис байна гэж үзэх нэг нь ч байна.

Одоогоор Европын Холбооны нутаг дэвсгэр дээр явдаг хүнд даацын автомашинуудын ердөө 2 хувь нь л устөрөгч болон цахилгаанаар ажилладаг байна. Энэ хуулийг зарим автомашин үйлдвэрлэгчид шүүмжилж байгаагаас гадна Герман улс, Европын Холбооны баруун төвийн үзэл баримтлалтай нам эвслүүд эсэргүүцэх хандлагатай байсан. Тэд 2040 он гэхэд нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулдаггүй машин хөлөглөх гэж байгаа бол дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг 2040 оноос цааш тодорхой хэмжээнд худалдан борлуулахыг зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байсан байна. Гэсэн ч ямартай ч энэ хуулийн төслийг Европын холбооны парламент болоод Европын Холбооны гишүүн орнуудын засгийн газрууд хүлээн зөвшөөрсөн. Хууль болон батлагдах нь гарцаагүй болжээ. Даваа гарагийн байдлаар зөвхөн Итали, Польш, Словак улсууд энэ хуулийг эсэргүүцсэн санал өгсөн бол Чех улс санал өгөхөөс татгалзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 11 цаг 47 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 13 цаг 36 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 16 цаг 7 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цаг 58 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 17 цаг 40 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 17 цаг 47 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цаг 14 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 18 цаг 53 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top