x

Алтан хальс Индепендент кино наадмын бүртгэл явагдаж байна

“Алтан хальс”  холбооноос зургаа дахь жилдээ “Алтан хальс индепендент кино наадам”-ыг ирэх зургаадугаар сарын 2-8-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тус кино наадмаар бүрэн хэмжээний уран сайхны кинонууд толилуулах бөгөөд монгол болон гадаад богино кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй билээ.

“Алтан хальс” кино наадамд өнгөрсөн жилүүдэд “Алтан бөмбөрцөг” болон Берлиний кино наадмын дээд шагналт Германы найруулагч Фатих Акин, ОХУ-ын Халимагийн найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Тэд тус бүр сургалт лекц хийгээд зогсохгүй шүүгчээр ажиллаж байлаа.

Харин энэ жилийн наадмын уралдаант хэсгийн бүртгэл эхэлжээ. Өрсөлдөх монгол бүтээлүүдийн энгийн бүртгэл 4 сарын 15-нд дуусгавар болох ба эцсийн бүртгэл 5 сарын 1-нд хаагдана. Энгийн бүртгэл 20,000 төгрөг, эцсийн бүртгэл 30,000 төгрөгийн хураамжтай.

Энэ жил дараах таван төрөлд кино бүтээлүүд хүлээн авна.

  • Хүүрнэлт кино
  • Хүүхэлдэйн кино
  • Баримтат кино
  • Экспериментал кино
  • Junior Cinema

​Энэ жилээс эхлэн “Алтан хальс индепендент кино наадам”-д 16-аас доош насны кино урлагт сонирхолтой хүүхдүүд киногоо үнэгүй бүртгүүлэн оролцох боломжтой болсон юм. Бүртгүүлсэн бүтээлүүд нь “Junior Cinema” төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд гадаад бүтээлүүд хүлээн авахгүй. “Junior Cinema”  хэсгийн ялагч 250,000 төгрөг гардах аж.

Бүртгүүлсэн бүтээлүүдийг албан ёсны сонголтоор уралдаант хэсэгт өрсөлдөх эсэхийг шийдвэрлэх юм. Кино наадам ирэх 6 сарын 2-8-нд “iCinema” кино театрт болно. Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах аж. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг  2,000,000 төгрөг дагалдана.

Энэхүү шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскпериментал кино гэсэн  дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус  500,000 төгрөгөөр шагнана.



​Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх бол altankhalis.com/submission 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна 11 цаг 17 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө 11 цаг 20 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ 11 цаг 34 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 11 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой 12 цаг 27 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр 20 цаг 44 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Өчигдөр 14 цаг 19 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга...
Top