x

Диана фон Фюрстенбергийн эмэгтэйчүүдэд өгөх 9 үнэтэй зөвлөгөө

Америкийн Vogue сэтгүүл Диана фон Фюрстенбергээс нэгэн сонирхолтой ярилцлага авчээ. Дизайнер энэхүү ярилцлагынхаа хүрээнд охид, бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны есөн зөвлөгөө өгсөн байна.

Фон Фюрстенберг юуны түрүүнд зорилгуудынхаа жагсаалтыг гаргахдаа 10 жилийн алсын хараатай байхыг зөвлөж байна. "Шинэ он эхэллээ гэж биш харин шинэ арван жил эхэллээ гэж бод. Одоо муу зуршлуудаа мартаж, сайн зуршлууд хөгжүүлэх цаг ирсэн. Тамхи татахаа боль, элсэн чихрийн хэрэглээгээ багасга. Хэрвээ та 30 насны босгыг давсан атлаа муу зуршлуудтайгаа хагацаж чадаагүй хэвээр байгаа бол ирээдүйд энэ зуршлуудаасаа салахад бүр л хэцүү байх болно. Одоо амьдралынхаа суурийг тавих цаг ирсэн".

Хоёр дахь зөвлөгөө - үргэлж, ямар ч нөхцөлд нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх. 

Гурав дахь зөвлөгөө - "үсээ тайван орхи". Дизайнер будаг, индүү, химийн процедур гэх зэрэг үсний эрүүл мэндийг гэмтээдэг зүйлсээс аль болох татгалзахыг зөвлөж байна. "Би хэзээ ч үсээ буддаггүй, үргэлж ургамлын гаралтай henna будаг хэрэглэдэг байсан. Харин одоо, миний энэ насан дээр үс маань маш эрүүл байгаа".

Фон Фюрстенберг мөн өөрийн косметикийн уутандаа зөвхөн хамгаас дуртай бүтээгдэхүүнүүдээ үлдээхийг зөвлөж байна. "Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн байх. Гэхдээ 1970-аад онуудад би эрэгтэй хүнтэй хамт хонохоор болсон нөхцөлд будаггүй харагдахгүйн тулд байдаг бүх аргыг хэрэглэдэг байсан. Тэр бол өөр цаг үе байсан юм. Бид галзуу байсан. Харин одоо та бүх илүүдэл зүйлсээс татгалзах хэрэгтэй. Таны зан чанартай нийцэхгүй зүйлсийг бүү хэрэглэ. Та өөрийгөө хэн гэдгийг санаж, үүндээ үнэнч байгаарай".

Диана фон Фюрстенберг бүсгүйчүүдэд ганцаарчилсан аялал аль болох их хийхийг зөвлөж байна. "Өөрөө өөртэйгөө бүтээдэг харилцаа нь чиний амьдралыг шийдэх, хамгийн чухал харилцаа юм".

Мөн Дианагийн эмэгтэй бүрд хандан хэлэхийг хүсдэг цорын ганц зөвлөгөө нь «йогад явах» аж. "Энэ нь таны бие, сунгалт, тархи гээд бүх зүйлсэд сайн. Энэ бол үнэхээр гайхамшигтай зүйл юм. Та йогад багахан ч болов уу цаг зав зарцуулсандаа хэзээ ч харамсахгүй гэдгийг баттай хэлэх байна. Мөн та үүгээр хичээллэснээр хэзээ ч дахиж бөгтийхгүй".

Эцсийн гурван зөвлөгөө - амьдралынхаа адал явдал бүрийг санаж байхын тулд өдрийн тэмдэглэл эсвэл Instagram хуудас хөтлөх, сэтгэл санааны байдалдаа тохируулан хувцаслалтаа сонгож сурах, мөн аль болох их жимс ба ногоо идэх. Харин элсэн чихэр ба үр тарианаас бүр мөсөн татгалзахыг Диана зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Өчигдөр 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Өчигдөр 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Өчигдөр 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Өчигдөр 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Өчигдөр 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Өчигдөр 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Өчигдөр 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч
Top