x

“Ид шидийн орон төсөл” Дэлхийд үнэлэгдлээ

Лантуун дохио төрийн бус байгууллагаас хэрэгжүүлсэн Ид шидийн орон төсөл хөтөлбөр болон хүчирхийлэл, хүний наймаа, хүүхэд хамгааллын чиглэлээр тууштай ажиллаж ирсэн үйлс маань дэлхийн хэмжээнд үнэлэгдэж чадлаа. Тодруулбал Ten outsanding young person of the world буюу TOYP шагналыг Монгол улсаас төлөөлж Лантуун дохио төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан хүртлээ. Ten outsanding young person of the world шагнал нь нэг хүнээр дамжин нэг улс, нэг байгууллага, нэг том хамт олны олон жилийн ажил хөдөлмөрийг үнэлдэг шагнал юм.

Тус шагналыг 1952 оноос хойш Jackie Chan, Orson Welles, Howard Hughes, Nelson Rockefeller, John F. Kennedy, Henry Kissinger, Gerald Ford, Benigno Aquino гэх мэт дэлхийд алдартай хүмүүс авч байсан түүхтэй. Монгол улсаас TOYP Japan буюу Японы шагналыг Зориг агсан, Монгол банкны ерөнхийлөгч Золжаргал асан нар авч байсан түүхтэй. Дэлхийн TOYP-г энэ жил анх удаа Монгол улсаас авч байгаа нь Лантуун дохио төрийн бус байгууллагын хамт олон болон мянга мянган ид шидтэй ах эгч, монгол түмний минь хувьд бахархалтай сайхан үйл явдал билээ.

JCI MONGOLIA байгууллага, удирдах баг, шагналын хорооны олон залуус голлох үүрэг гүйцэтгэж бүх материал зураг видео мэдээллийг нягтлан найруулж, бэлтгэж дэлхийн манлайлагч залуучуудтай өрсөлдүүлсэн юм. JCI MONGOLIA байгууллагын хамт олондоо маш их баярлалаа.

Лантуун дохио төрийн бус байгууллагыг үргэлж дэмжин ажилладаг бүхий л Монголчуудын шагнал гэдгийг бахархалтайгаар мэдэгдэж байна. Бид хамтдаа “Ид шид” байж болдог гэдгийг харуулсан, цаашид ч ид шидийг бүтээж, гэрэл гэгээтэй нийгмийг бүтээхэд хамтдаа илүү их хичээж ажиллах болно.

Лантуу дохио ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Өчигдөр 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Өчигдөр 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Өчигдөр 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Өчигдөр 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Өчигдөр 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Өчигдөр 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Өчигдөр 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Өчигдөр 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Өчигдөр 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Өчигдөр 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Уржигдар 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Уржигдар 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Уржигдар 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Уржигдар 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Уржигдар 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Уржигдар 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Уржигдар 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа 2026-10-24 Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч
Top