x

Хулгайчдаас охидоо “нууя”

Монгол Улс хүн худалдаалах хэргийн “голомт” орон болжээ. Ингэж дүгнэж байгаагийн учир нь энэ оны эхний хагас жилийн байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгтэй холбогдох 11 удаагийн хэрэг бүртгэгджээ. Хамгийн сэтгэл сэрдхийлгэм нь хүний наймааны тохиолдол жил ирэх тусам тоон үзүүлэлт нь ихсэж байгаа нь юм.

Тухайлбал, 2016 онд найм, 2017 онд 12, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо. Энэ чиглэлээр судалгаа явуулдаг “Хүйсийн тэгш эрхийн төв”-д жилд дунджаар 50 хүн хүний наймааны хохирогч болчихлоо гэж ханддаг байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, өнгөрөгч аравдугаар сарын сүүлчээр Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 настай гурван охиныг айлган, сүрдүүлэн дарамталж тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 настай таван этгээдийг илрүүлсэн. Охидыг бусдад худалдаж айлган сүрдүүлсэн А, Ч, Ө, A, А нар нь бага насны охидтой цахим хуудсаар танилцан дотно харилцаа үүсгэн эрхшээлдээ оруулдаг байсныг албаныхан хэлж байгаа юм.

Хэрэгтнүүд энэ оны гуравдугаар сараас эхлэн долоодугаар сарыг хүртэл энэхүү гэмт үйлдлээ хийж байсан нь айдас төрүүлэм. Энэ хугацаанд охидыг буудалд байгаа зураг, дүрс бичлэг зэргээр дарамтлан, айлган сүрдүүлж эрхшээлдээ оруулдаг байсан нь тогтоогдсон байдаг. Энэ бол аюул. Үр хүүхэдтэй хэн бүхний анхаарах, сэрэмжлэх асуудал яах аргагүй болчхоод байна. Хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хар тамхины хэрэглээ, ДОХ гэх мэт олонхын сэтгэл зүйд тэр бүр ойрхон буудаггүй сэдвүүд нийгэмд бий болчихсон.

Нэгэнт монголын хөрсөнд суучхаад цэцэглэж гаарах болсон дээрх сэдвүүдтэй холбоотой, хэргүүд ар араасаа гарч тоо нь нэмэгдсээр байхад ч бид өнөөх л тайван, хүлцэнгүйн дүрээрээ амьдарцгаасаар л. Гэтэл хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирогч болох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг албаныхан, судлаачид, энэ чиглэлээр тусламж үзүүлдэг ТББ-ынхан хэлж байна. Мөн насанд хүрээгүй, эцэг эхийн хараа хяналт сул хүүхдүүдийг хууран мэхлэх замаар биеийг нь үнэлүүлэх, бусдад худалдах байдлаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг болсныг онцолж байгаа юм.

Тиймээс эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ хандах анхаарлыг сайжруулах, сэтгэл зүйг нь ажиглах, нээлттэй байхыг сануулж байгаа юм. Хүүхдээ хайхардаггүйгээс болж ямар хэрэг гарсныг жишээ болгон Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах ярьсныг сийрүүлье. Тухайлбал, “Улаанбаатар хотод хоёр охиныг түрээсийн байранд түгжиж биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлсэн байна. Гэмт этгээдүүд нь эхнэр, нөхөр хоёр бөгөөд оройн цагаар охидын биеийг үнэлүүлдэг байжээ. Өдрийн цагаар хараа хяналтгүй хүүхдүүдийг цалинжуулж хянуулдаг байсан нь илэрсэн байна. Хаашаа ч оргож зугтаах боломжгүй нөхцөлд хорьж байсан гэсэн үг.

Хянаж байгаа хүүхдүүд нь хохирогч охидын хувцсыг хураагаад авчихдаг байсан учраас зугтах боломжгүй. Ингээд зогсохгүй өөрсдөө хүчинддэг байсан нь тогтоогдсон байна. Эцэст нь 16 настай хохирогч охин бэлгийн замын халдварт өвчин тусч, жирэмсэн болжээ. Хүүхэд нь томорсон учраас төрүүлэхээс өөр аргагүй болжээ. Эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс төрөлхийн тэмбүүтэй хүүхэд мэндэлсэн байна. Шүүхээр хэрэг нь ороод шийдвэрлэгдэхэд хохирогчид нөхөн төлбөр гэж ердөө 360 мянган төгрөг л оногдохоор болж. Харин гэмт этгээдүүд арван жил зургаан сарын ял авсан” жишээ байгааг хэлж байна.

Энэ бол жил ирэх тусам тоо нь ахисаар байгаа хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгт өртсөн охидтой холбоотой ганцхан жишээ. Энэ мэт хүний санаанд багтамгүйгээр охидыг минь бие, сэтгэлээр нь дарамталж буй баримт нотолгоо, тоо судалгаа улам олширсоор. Гэтэл бид “завгүй” гэх ганцхан үгээр өөртөө бамбай хийчхээд үр хүүхдээ хаана цагаа өнгөрүүлж, хэнтэй нөхөрлөж, юу идэж ууж байгааг анхаарахгүй явсаар өнөөдрийн хэрэг явдлыг олон болоход нь нөлөөлсөөр байна. Гэтэл хамгийн эмгэнэлтэй нь энэ төрлийн гэмт хэрэгтнүүдэд оногдох ял шийтгэл дэндүү бага байгаа нь бидний анхаарах асуудал болжээ.

Энэ талаар Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах “Гэмт этгээдийн ял оновчтой, зайлшгүй байх ёстой. Тухайлбал, нэг хүнийг, хоёр жил худалдаалсан хүн, нэг хүнийг арван жил худалдаалсан гэмт этгээдийн ял тус бүртээ ялгаатай байх хуулийн заалт хэрэгтэй байна. Тухайн хүнд учруулсан хохирол, олсон ашиг хоорондоо маш их ялгаатай шүү дээ. Манай улсын хууль эрх зүйд 25 жил хорих ял бий. Гэвч тэр ялаа оногдуулсан тохиолдол байдаггүй. Гэмт этгээдийн үйлдэл болгонд ял оногдуулах хэрэгтэй.

Хүний наймааны гэмт хэрэгт тухайн хохирогчийг хууран мэхэлж, залилж, эрх чөлөөг нь хязгаарлаж, хүчээр биеийг нь үнэлүүлж, албадан хөдөлмөрлүүлж, хууль бусаар үр хөндүүлж, байна. Үйлдэл болгоныг нь тодорхойлоод ял өгөх ёстой. Манай улсын хуулийн тогтолцоо өөрөө сул” гэв. Энэ бол яах аргагүй бидний сэрэмжлэх ёстой асуудал мөн билээ. Тиймээс хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох мэдээ мэдээллийг иргэн бүр холбогдох газарт нь мэдээлдэг байхыг анхаарах хэрэгтэйг хуулийнхан хэлж байгаа юм.

М.Мөнхтунгалаг, ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 2 цаг 11 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 2 цаг 19 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 2 цаг 28 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 7 цаг 38 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 7 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 7 цаг 54 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 7 цаг 59 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 8 цаг 7 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 8 цаг 16 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 8 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 20 цаг 29 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top