x

Цахим орчинд баримт, нотолгоогүй мэдээллийг бусдад түгээх нь ямар үр дагавартай вэ?

Цахим орчинд бусдад түгээсэн баримт, нотолгоогүй буюу сураг төдий мэдээлэл нэг өдөрт хоёр хүнд, түүний маргааш ахиад хоёр шинэ хүнд хүрэх байдлаар 14 хоногт найман мянгаас багагүй тооны хүнд хүрэх магадлалтай гэж үздэг. Зарим судлаачийн тооцоолсноор хэдэн өдөр, хэр олон хүнд нэг зэрэг хүргэснээс хамааран баримт, нотолгоогүй мэдээлэл тэр хэмжээгээр хүмүүсийн анхааралд ордог байна. Энэ нь таны нягталж шалгаагүй, худал мэдээлэл буюу энгийн ярианд “хов жив”, “цуу яриа” гэдэг мэдээллийг бусдад түгээснээр тийнхүү буруу мэдээллийг олон хүмүүст хүргэж болохыг харуулж байна.

Тодорхой тохиолдол авч үзье. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хувийн фэйсбүүкийн хуудсаар дамжуулан хүмүүс иргэн Г.А нь хүний амь нас хөнөөсөн гэж байсан бөгөөд олон нийтийн зүгээс түүнийг алуурчин гэж жигшин зэвүүцэж байсан юм. Харин шүүхээс Г.А-г хүний амь нас хөнөөгөөгүй, хохирогчийн бие махбодод гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэснийг зөрчиж байгаа юм.

Үүнээс гадна Иргэний хуулийн 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд энэ нь бусад хүний дүрсийг олон нийтэд тараах эрхтэй гэж бодсон буюу тийм эрхтэй гэж итгэсэн хүмүүсийн үйлдэлд хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгаа юм.

Нөгөө талаар өөрөө баримт, нотолгоогүй, сураг төдий мэдээллийг бэлтгэж, түгээгээгүй ч тийм мэдээллийг дэмжиж цааш түгээх нь хууль зүйн хариуцлага хамтран хүлээх үндэслэл болдог.Мөн хэр олон хүнд хүргэснээс хамааран хариуцах гэм хорын хэмжээг тодорхойлохоор хуульд заасан байдаг.

Мэдээлэлд дурдагдсан хувь хүн, этгээд тодорхой хэмжээгээр буруутай буюу тийнхүү баримт, нотолгоогүй мэдээллийг бусдад түгээх гол хүчин зүйл болдог хэдий ч энэ нь тэгж мэдээлэл цацахыг зөвтгөхгүй. Харин хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл тийнхүү худал мэдээллийг бусдад түгээхэд нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан мэдээлэл түгээсэн этгээдийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.

Иймд ямар мэдээлэлд итгэх вэ? буюу мэдээлэл хайх, ашиглах, нэгтгэн дүгнэх, үнэлэх, бүтээх, харилцах чадвараа хөгжүүлэх нь зүйтэй байна. Энэ чадварыг бий болгох, хөгжүүлэх олон арга зам бий.

Эх сурвалж: ХХЗХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 2 цаг 10 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 2 цаг 18 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 2 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 7 цаг 38 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 7 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 7 цаг 53 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 7 цаг 59 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 8 цаг 6 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 8 цаг 15 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 8 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 20 цаг 28 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top