x

Сургуулийн хүүхдийн үдийн хоолонд 2400 төгрөг зарцуулна

Манай улс 2006 оноос хойш үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үдийн цай хөтөлбөрт төрийн болоод төрийн бус өмчийн 1-5-р ангийн бүх хүүхдүүд хамрагддаг бөгөөд нэг хүүхдэд 600 төгрөгийн төсөв ноогддог байна. Өнгөрсөн жилийн байдлаар 310 мянган хүүхэд үдийн цайнд хамрагдсан бөгөөд улсын төсөвөөс 32 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Сурагчид өдрийн ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг боловч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чаддаггүй аж.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд явуулсан судалгаагаар 6-11 насны хүүхдийн 7,3 хувь нь өсөлт хоцрогдолтой, 2,8 хувь нь туранхай, нийт хүүхдийн 22,2 хувь илүүдэл жинтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ их, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 нь чихэрлэг ундаа болон шарж болгосон бэлэн хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.

Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй ,чанарын шаардлага хангасан нэгдсэн стандарттай болгохын тулд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хэрэв “Үдийн цай” “Үдийн хоол” болбол нэг хүүхдэд 2400 төгрөг байхаар тусгасан байна. Өнгөрсөн хичээлийн жилд сургуулиудад 889 тогооч ажиллаж байсан бол “Үдийн хоол” болсоноор 40 хүүхдэд 1 тогооч байхаар тооцоолон 626 тогооч, 686 туслах тогооч, 652 хоол зүйчийн ажлын байр шинээр бий болох тооцоо гарчээ. Энэ хичээлийн жилд 34,2 тэрбум төгрөгийг “Үдийн цай”-ны зардалд зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд “Үдийн хоол” болбол зөвхөн хоолны зардалд 100 гаруй тэрбум төгрөг нэмж төсөвлөх шаардлагатай болох юм байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Уг хууль батлагдвал сургуулийн хүүхдийн хоолны чанар болон салбарын төсөвт ямар өөрчлөлт гарах талаар БСШУСЯ-ны Ерөнхий Боловсролын Бодлогын Газрын мэргэжилтэн Б.Дуламхандаас тодрууллаа.

-Уг хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага юу байсан юм бол? 

-Үдийн хоолны хууль бол анх удаагаа гарч байгаа хууль. Хүнсний тухай хуулинд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний талаар холбоотой нэг ч зохицуулалт байдаггүй. Монгол улсын хэмжээнд хүнсийг хэрхэн хангах вэ, хүнс гэж юу юм бэ гэдгийг л хуульчилсан байдаг. Сургуулийн хүүхдийн хоолны хууль нь яг сургуулийн орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд сургууль дотор хүүхдийг хичээллэж байх хугацаанд нь олгох хоол үйлдвэрлэл үйлчилгээнийх нь зориулалтыг нь зохицуулсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль гэдэг нэрээр өргөн барьсан.

-Хуулийн төсөлд сургуулиуд өөрийн гэсэн хоол зүйч, хоолны шим тэжээл судлаачаар мэргэшсэн хүн болон тогооч, туслах тогооч, үйлчлэгч,угаачтай байхаар тусгасан байгаа. Хичнээн тооны ажлын байр шинээр бий болох тооцоо хийсэн бэ?

-Өнгөрсөн хичээлийн жилд 517 дотуур байр болон зарим сургуулиудын 889 тогооч ажилласан байна. Энэ нь дунджаар 40 хүүхэд 1 тогооч ноогдож байна гэсэн үг. Тэгэхээр 626 тогооч, 686 туслах тогооч, 652 хоол зүйч шаардлагатай юм байна гэсэн тооцоо гарсан. Хэрэв энэ хууль батлагдах юм бол ажлын орон тоо ч нэмэгдэнэ, үйлчилгээний чанар ч сайжирна, бид тоног төхөөрөмжөө хангалттай нийлүүлэх хэмжээнд очих хэрэгтэй болно. Мөн шаардлага хангаж байгаа сургуулиудынхаа үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болно. Шаардлага хангахгүй байгаа сургуулиудынхаа нэмэлт өргөтгөл засварыг хийж гал тогоог нь сайжруулах хэрэгтэй болно.

-Хоол хүнсний хангамж, нийлүүлэлтийн талаар юу тусгасан бэ?

-Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хүрээнд тухайн орон нутгаасаа бараа бүтээгдэхүүнээ авна гээд заачихсан байгаа.Үүнийг худалдан авах ажиллагааны тухай хууль болон өмчийн тухай хуулиараа аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулаад сургууль цэцэрлэгүүдэд хүнсээ нийлүүлдэг. Энэ хуулийн төсөлд ч мөн хүнсний хангамжийг орон нутгийнхаа болоод үндэсний үйлдвэрлэгчээсээ авна гэж заасан. Аливаа импортын бараа бүтээгдэхүүнийг сургуулийн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхгүй байхаар тусгасан. Энэ бас үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих том бодлого юм.

-“Үдийн хоол” төсөл хэрэгжиж эхлэхэд хичнээн тэрбум төгрөг шаардагдахаар байгаа вэ?

-2018-2019 оны хичээлийн жилд бид 34,2 тэрбум төгрөгийг үдийн цайны зардалд зарцуулна. Хэрвээ үдийн хоол болох юм бол 100 орчим тэрбум төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Ерөнхийдөө энэ хууль батлагдаж гарахад урьдчилсан байдлаар  300 орчим тэрбум төгрөгийг цалин хөлс, хүүхдийн хоолны зардал, шинээр гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх, гал тогоо барих болон гал тогоог өргөтгөж засаж сайжруулахад шаардлагатай гэсэн тооцоо гаргаад байна.

П.Батзаяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top