x

ТЦА: Нээлттэй хаалганы өдрөөр 2000 гаруй иргэдэд үйлчиллээ

Тээврийн цагдаагийн албанаас албаны үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, иргэдэд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр албаны төв байранд 10.00 цагаас 15.00 цагийн хооронд зохион байгуулсан байна.

Уг үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Албан журмын даатгагчдын холбоо, Голомт банк зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан юм.

Мөн зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр бэлэн бус торгуультай холбоотойгоор 150 иргэний холбогдох материалыг хүлээн авч, 300 гаруй иргэдэд мэдээлэл, лавлагаа өгч, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмээр 553 иргэнд сургалт орсон ба ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс 497 иргэнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авч, 117 иргэнээс хаяж гээгдүүлсэн, хугацаа дууссан үнэмлэхийн материалыг хүлээн авч үйлчилжээ.

Түүнчлэн Авто тээврийн үндэсний төвөөс 32 тээврийн хэрэгсэлд явуулын оношлогоо хийж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний талаар 56 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замд орц, гарц, зогсоолын талбай шинээр гаргах талаар 26 иргэнд мэдээлэл хүргэн ажилласан байна.


Цагдаагийн байгууллагаас иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж, тэдний чухал хэрэгцээт асуудлыг шийдвэрлэн өгч буйд иргэд талархлаа илэрхийлж байсан юм.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 17 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 24 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 33 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 44 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 8 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 0 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 5 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 12 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 22 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 34 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top