x

Танихгүй бол найзаасаа хас!!

Сэрэмжлүүлэг: Цахим орчны гэмт хэрэгт холбогдсон тохиолдол өмнөх жилээс нэг дахин ихэсчээ.

Та хүүхдийнхээ гар утсыг хааяа ч болтугай шалгаж, фэйсбүүк болон бусад сошиал хаягтаа хичнээн найзтай гэдгийг нь мэдэх үү? Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгджээ.

Цахимаар бусдыг гүтгэн доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх зэрэг зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн байгууллагаас "UNFRIEND ХӨДӨЛГӨӨН"-ийг есдүгээр сард эхлүүлсэн билээ.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Эдгээр ухаалаг утасны хэрэглэгчдийн олонх нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Тэд цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна сошиал хаяг өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлж байна. Жишээлбэл, ноднин өсвөр насны хүүхдүүд “Цэнхэр халим” гэх тоглоом тоглож, хувийн мэдээллээ алдсанаасаа болоод сүрдүүлэгт өртөн цаанаас ирсэн даалгаврын дагуу амиа хорлосон тохиолдол гарсныг санаж буй биз ээ. 

Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна!

Иймээс хүүхдүүд, өсвөр үеийнхний цахим орчин дахь аюулгүй байдлыг төр засгийн хэмжээнд анхаарч, далайцтай ажлуудыг үе шаттай хийж байна. УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос санаачлан ЕБС-ийн багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн хүрээнд мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө насны хязгаарыг урьдчилан мэдээлэх, цахим орчны зохистой хэрэглээний тухай хүүхэд болон эцэг эхчүүдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, сургалтын модуль боловсруулах зэрэг ажлуудыг тусгажээ. 

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал “Нийгмийн сүлжээнд хүний эрх, ялангуяа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаад судалгаа, дүгнэлт хийж, сөрөг нөлөө бүхий мэдээллээс тэднийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн заалтуудыг сануулж, цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, хүүхдийнхээ нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим гэмт хэргээс хамтдаа сэргийлэхийг уриалсан юм.

Б.Түвшинжаргал “Манай хүү, охин хоёр нийслэлийн 102 дугаар сургуулийн ахлах болон дунд ангид сурдаг. Би өглөө ажилдаа гараад оройд гэртээ ирдэг. Хүүхдүүдийнхээ фэйсбүүк, инстаграмыг байнга шалгаж чаддаггүй, ямар хүмүүстэй найз байгааг нь мэддэггүй. Нөхөр маань үүрээр ажиллаад өдөр гэртээ ирчихдэг болохоор хүүхдүүдээ сургуулиасаа хэзээ ирж, хичээл номоо хийж байгаа, эсэхийг нь мэдчихдэг болохоор сэтгэл тайван байдаг л даа. Гэхдээ мэдээгээр хүүхдүүд цахим орчны хохирогч болж байгаа тухай сонсохоор сэтгэл сэрдхийж, санаа зовдог. Хүүхдүүддээ ч энэ тухай анхааруулж, сэрэмжлүүлдэг ч энэ асуудал дан ганц эцэг эхийн хэлээд өнгөрөх асуудал биш. Сургууль дээр нь ч сар, улирал тутам анхааруулах лекц, хичээл юм уу харилцан ярих байдлаар хүүхдүүдэд маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй гэж боддог” гэлээ. 

Монгол Улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн аж. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүүхдэдээ цахим орчинд мөрдөх 5 дүрмийг зааж, ойлгуулахыг уриалсан.

Тодруулбал, 

  • Хувийн мэдээллээ нууц байлгах,

  • Интернетээр танилцсан хэн нэгэнтэй эцэг эх, асран хамгаалагчийн хяналтгүй уулзахгүй байх, 

  • Танихгүй хүнээс хэзээ ч аливаа хүсэлтийг хүлээн авахгүй байх,

  • Цахим орчинд хүн бүр үнэнээ хэлдэггүйг сануулах,

  • Санаа зовох ямар нэгэн асуудал байвал эцэг эх, асран хамгаалагчдаа хэлж байхыг хүүхдүүддээ ойлгуулж, зөвлөөрэй. 

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ цаг зав гарган, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд бүхнээ зориулах нь та бидний үүрэг билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 2 цаг 10 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 2 цаг 18 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 2 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 7 цаг 38 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 7 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 7 цаг 53 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 7 цаг 59 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 8 цаг 6 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 8 цаг 16 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 8 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 20 цаг 28 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top