x

Улаан чулуутад оршин суудаг 2-5 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Улаан-чулуутын хогийн цэг дээр өдөрт 30,000 тонн хог хаягдал очдог гэсэн албан бус мэдээлэл байдаг.

Тэрхүү цэг дээр суурин амьдардаг гэр бүлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй нь харуусалтай.

Хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний хорт хий, угаар ялгарч байдаг тус газарт сургууль, цэцэрлэгийн насны 1800 орчим хүүхэд бүртгэлтэй байна.

Эдгээр хүүхдүүдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэгт хамруулан жижигхэн ч гэсэн баярлуулах сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа.

TOMUJIN академиас санаачилсан Луужинтөслийн зорилго нь Монгол улсын эрүүл ахуйгаараа хамгийн ноцтой аюулд байгаа цэгүүдэд эрүүл мэндийн хангамжийг түгээх зорилготой ба Нано Интернэйшнл компани нийгмийн хариуцлагын хүрээнд Луужин төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаа.

Энэхүү төслөөр Нийслэлийн Сонгино-хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар, Бадрал сангийн эмч, докторуудтай хамтран тус дүүргийн 18-р хороонд байрлах 253-р цэцэрлэгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж, ханиад томууны дэгдэлт эхэлсэнтэй холбоотой томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эцэг эхийн сургалт зөвлөгөө байгууллаа.

 

 

Тус үйл ажиллагаагаар нийт 520 гаруй эцэг эхчүүд сургалт зөвлөгөөнд хамрагдаж, 400 гаруй хүүхдүүдэд үзлэг хийж, цаашлаад шаардлагатай эмчилгээнд хамруулах аж.

Нано интернэйшнл компанийн зүгээс дэлхийн шилдэг брэндүүд болох Lifebuoy брэнд, хүүхэд бүрийн дуртай 100% байгалийн гаралтай Агуша, Fruit-tella, бусад брэндээрээ ивээн тэтгэн үзлэгт хамрагдсан хүүхэд бүрд гарын бэлэг гардуулж нэгэн өдрийг бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндийн манаанд зогсож өнгөрүүллээ.  

 

 

 

Нано интернэйшнл компани нь жил бүр нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа манлайлах, уриалан дуудах, нийгмийн хариуцлагатай олон ажлуудыг хийж нийгэмд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ. Төслийг цаашид хэрэгжүүлэх TOMUJIN академийн Бид эрүүл Монголын ирээдүйн зүгт сайн үйлсийн аянд дахин хувь нэмрээ оруулан ажиллахад таатай байгаагаа дурдлаа. 

 

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 18 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 26 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 35 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 45 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 8 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 1 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 6 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 14 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 23 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 36 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top