x

Нийслэлд нийт 1,970 удаагийн гал түймэр гарч, 3.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2018 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3040 удаа гарч, 14.8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 58 хүн нас барж, 39 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1380 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 791 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3.15 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.9 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 1970 удаагийн гал түймэр гарч, 3.9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1070 удаагийн гал түймэр гарч, 10.9 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

Энэ хугацаанд 16939 байгууллага, аж ахуйн нэгж, 102263 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 81974 зөрчил дутагдал илрүүлэн, 34861 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4801 заавал биелүүлэх албан шаардлага, 5686 мэдэгдэл, 252 танилцуулга, 778 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 81 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 161.7 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2305 удаа, дадлага 1630 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2485 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 840  гал буюу 27.6 хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 621 гал буюу 20.04 хувь,

Цахилгаанаас 583 гал буюу 19.1 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 301 гал буюу 9.9 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 186 гал буюу 6.19 хувь,

Бусад шалтгаанаас 181 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 173 гал буюу 5.6 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 65 гал буюу 2.1 хувь

Гагнуур, паялник, бамбараас 28 гал буюу 0.9 хувь

Архидан согтуурснаас 18 гал буюу 0.6 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.46 хувь

Санаатай үйлдлээр 14 гал буюу 0.46 хувь,

Байгалийн үзэгдлээс 6 гал буюу 0.19 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.13 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.13 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.06 хувийг эзэлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 20 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 28 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 37 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 47 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 9 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 3 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 8 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 16 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 25 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 38 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top