x

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Нийслэл хотын ойн энэ өдөр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Монголын нууц товчоог залж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Монгол Улсын хөгжлийн нүүр царай болсон нийслэлийн хөгжүүлэх их үйл хэрэгт нийслэлчүүдийн идэвх оролцоо юу юунаас чухал юм” гэж дурдлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бүх нийслэлчүүдээ нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол нийслэлчүүдийн баярын өдөр юм. Бид 2019 онд нийслэл хотынхоо 380 жилийн тэгш ойг тэмдэглэнэ. Энэ ойг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтах ёстой. Ойд зориулсан олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа. Бидний тавьж буй зорилт бол Улаанбаатар хот хүн амьдрахад хамгийн таатай хот байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Энэ хотыг бий болгоход хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо чухал. Бид бүхэн сайхан хотод, аз жаргалтай амьдрах учиртай. Тиймээс нийслэлийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд нийслэлийнхээ иргэдтэй хамт сайхан хотыг бүтээн байгуулахын төлөө, сайхан бүхний төлөө зүтгэнэ” гэлээ.

Нийслэлийн сүлдэт хуурыг Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Батсайхан цэнгүүллээ. Нийслэл хотын ойн энэ түүхэн өдөр нийслэлийн Цагдаагийн газрын БЗД-ын цагдаагийн 2 дугаар хэлтсийн 6 албан хаагч гал голомтоо бадрааж хуримын ёслол хийж байгаад нийслэлийн удирдлагууд баяр хүргэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 19 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 27 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 36 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 47 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 8 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 2 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 8 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 15 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 25 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 37 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top