x

Цахим хэрэглээний сүүдэр өсвөр насныхныг “жиндүүлж” байна

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байранд төрсөн аав нь хүчирхийлж гэмт хэргийн хохирогч болсон 15 настай охин ирж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ. Тэрээр тус байранд амьдарч байх хугацаандаа “Уйдаад байна” гэсэн тул өдөртөө багахан цагаар компьютер дээр сууж, цахим орчинд орох зөвшөөрөл өгсөн байна. Охин компьютер дээрээс босохдоо фэйсбүүк хуудсаа хаагаагүй байсан учраас Хамгаалах байрны багш охиныг танихгүй хэн нэгэнтэй чаталж, нөгөө хүн нь охиноос нүцгэн зургаа явуулахыг гуйсан байсныг илрүүлжээ. Энэ дагуу цагдаад мэдэгдэж, охинд ингэж болохгүйг сануулсан байна. Гэсэн хэдий ч охин нөгөө хүнтэй чаталж байсныг цагдаа нар илрүүлжээ.

Хамгаалах байрны багш охиноос яагаад тэр хүнтэй харьцахаа болихгүй байгааг асуухад “Энэ хүн л намайг ойлгодог” гэжээ. Сүүлийн үед өсвөр насны охид цахим гэмт хэргийн золиос болж буй олон тохиолдол бий. Тэгвэл уг хэрэг ингэж үйлдэгддэг байна. Хуурамч акаунтаас охидтой харьцаж, тэднийг ойлгож буй мэтээр чатлан итгэл төрүүлснийхээ дараа биеийнхээ аль нэг хэсгийн зургийг явуулаач, чамайг харах гэсэн юм гэсээр эцэстээ нүцгэн зургийг нь гартаа оруулдаг аж. Үүнийхээ дараа уулзаж, бэлгийн харьцаанд орохгүй бол нүцгэн зургийг чинь олон нийтэд тараана хэмээн айлган сүрдүүлж, охидыг эрхшээлдээ оруулдаг байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байруудын сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах “Цахим гэмт хэргийн хохирогч болсон охид дийлэнх нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Тэдэнд аав, ээж нь анхаарал тавьдаггүй. Гэр бүлийн байдал нь асуудалтай байдаг” гэв.

СЭМҮТ-ээс хийсэн судалгаагаар цахим гэмт хэргийн хохирогч болж буй нийт хүүхдийн 82,3 хувь нь хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг зэрэг гэр бүлийн буруу хүмүүжилтэй байжээ.

Сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашигладаг

Шинэ эриний технологи дээр суурилсан гэмт хэрэг хэмээн цахим гэмт хэргийг нэрлэх болж. Манай улс фэйсбүүкийн хэрэглээгээр Азидаа нэгт, дэлхийн орнуудад эхний 10-т яваа. Гуравхан сая хүн амтай манай улсад энэхүү тоо баримт хэтэрхий ахадсан гэмээр. Манай улсын дундаж үзүүлэлт сардаа 2.1 сая хүн тогтмол фэйсбүүк хэрэглэдэг. Гэвч эргээд цахим аюулгүй байдлыг хангах тал дээр эрсдэлтэй орнуудын тоонд багтдаг байна. Манай улсад өнгөрсөн онд цахим орчноос үүдэлтэй 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг огцом өссөн болохыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Арсланхуяг мэдээллээ.

Мөн тэрээр “Манай улсад бүртгэгдсэн гэмт хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл бусдыг гүтгэх, залилан мэхлэх, садар самуун агууламжтай мэдээллийг олон нийтэд тараах, бага насны хүүхдийг садар самуун, хүчирхийлэлд уруу татах, бусдын хувийн мэдээллийг ашиглан ямар нэг үйлдэл хийлгэхээр заналхийлэх зэрэг орж байна. Тэр дундаа эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ зураг, мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, хаягийг нь “tag” хийх зэргээр санамсаргүйгээр гэмт хэргийн хохирогч болгож байгаа гэсэн үг. Тухайн иргэний сошиал дахь найзууд нь хүүхдийг нь онилох, хувийн мэдээллийг нь цуглуулах, хүүхэд рүү нь өөр нэр, зураг ашиглан шууд харилцаа тогтоох үйлдлүүд ихээр үйлдэгдсэн. Хүний хувийн нууцад илт халдсан байдаг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн сошиал орон зайд гэр бүлийнхээ мэдээллийг оруулахгүй байх, бусдад өгөөш болж болох аливаа мэдээллийг оруулахгүй байхыг анхааруулъя” гэсэн юм.

Дэлхийн банк, боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамтарсан судалгаагаар нийт сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашиглаж, эцэг, эхээсээ илүү технологийн болон сошиал хэрэглээний мэдлэгтэй гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, сошиал платформуудын тохиргоог эзэмших, тэднийг зөв хэрэглээнд сургаж, ухуулан таниулах нь чухал болоод байгаа мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Цахим гэмт хэргийн эзэн холбогдогчийг олох хэцүү, гэхдээ олддог

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өсвөр насны хүүхдүүдийг хаалттай групп элсүүлэн нүцгэн зураг, хувийн мэдээллийг нь авах, буцаагаад түүгээр нь сүрдүүлэн, дарамталсан хэд хэдэн хэргүүд шалгагдаж байгаа аж. Иймээс садар самуун, хүчирхийллийг сурталчилсан олон хаяг, пэйж, группүүдийг цэгцэлж хаах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага Фэйсбүүк компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болсон байна.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас ямар төрлийн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, ямар хор уршиг учруулсан гэдгээс шалтгаалж хариуцлагыг харилцан адилгүй оногдуулдаг аж. Тухайлбал, цахим орчинд бусдыг гүтгэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагыг хорин сая, хувь хүнийг хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа. Харин бусдыг залилах, заналхийлэх, садар самуун үйлдэлд уруу татах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтаар эрүүгийн хариуцлага оногдуулдаг байна.

ЦЕГ-аас “Хар жагсаалт” нэртэй фэйсбүүк группийг иргэд, олон нийтийн дэмжлэгтэй бий болгож, садар самуун сурталчилсан хуудас, групп, статусыг устгах ажлыг зохион явуулж байгаа юм байна.

Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хорьсон ч хэн хянаж байна вэ?

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгт охид хүчирхийллийн хохирогч болдог байна. Харин хөвгүүд цахим тоглоомд донтох, цахим гадуурхалтад өртөх аюултай байдгийг судлаачид хэллээ.

Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр бүх сургууль, цэцэрлэгийн үүдэнд нэг хавтас цаасны дүрээр л наалттай байгаа. Хүүхдэд чиглэсэн шийдвэр хүүхдэд ойлгомжтой байх ёстой баймаар. Гэтэл ямар ч сургууль, цэцэрлэгт энэхүү тогтоолын зүйл заалтыг энгийнээр тайлбарлаж, хүүхдүүдэд ойлгуулахыг оролдсон энгийн тайлбар алга. Хориглох тусам тэр зүйл рүү зүтгэдэг нь хүүхдийн зан. Ухаалаг утас сургуулийн орчинд байна. Бүх хүүхэд хэрэглэж байна. Тэр бүү хэл цахим орчинд орж, гэмт хэргийн хохирогч болсоор л байна. Ухаалаг утас хориглогдоогүй ээ, Ерөнхий сайд аа...

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top