x

Өргөө амаржих болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайг тохижуулжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ГССҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг, Амгалан амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 12 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Өргөө амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа.

Эмнэлгүүдийн гадна талбайн тохжилтын ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Авто машины зогсоол хоёр дахин нэмэгджээ

Өргөө амаржих газрын тохижилтын ажлын хүрээнд 150 авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам хийсэн байна. Өмнө нь 80 орчим машины зогсоолтой байсныг 150 болгон нэмэгдүүлжээ. Тоосжилт ихтэй, зохион байгуулалтгүй, замбараагүй байсныг зураг төслийн хүрээнд шинэчлэн хийсэн болохоор зөв зохион байгуулалттай болсон гэдгийг тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөллүүд хэлж байв.

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан “Манай эмнэлгийн гадна талбай замбараагүй, зохион байгуулалт маш муу байсан. Одоо бол үйлчлүүлэгчид амрах талбайтай, 150 машины зогсоолтой болсон. Ирж үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамж маш өндөр байгаа. Бидний зүгээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхандаа талархаж байгаагаа илэрхийлье” хэмээж байлаа.

ЭХЭМҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, НЗДТГ, УБЗАА иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бий болгох чиглэлд анхааран ажиллаж байна. Үүний нэг жишээ бол өнөөдрийн бидний хүлээн авч буй бүтээн байгуулалтын ажил юм. ЭХЭМҮТ-ийн 1100 ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, түүгээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл, аюулгүй нөхцөл байдлыг хангах, авто машинаа байршуулахаас эхлүүлээд алхах гишгэх газар бүхнийг шаардлага хангасан хэмжээнд хүргэхийн төлөө энэ бүхнийг хийсэн. Энэ бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх болно” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гуравдугаар шатлалын эмнэлэг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоёрдугаар шатлалын эмнэлэг, төрөх эмнэлгүүдийн тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгана гэсэн томоохон зорилго тавин ажилласан. 2016 оноос хойш 14 эмнэлгийн тохижилтын ажлыг хийсэн. Нийт 18 эмнэлгийн тохижилтыг хийнэ. Иргэд бухимдалгүй, түгжрэлгүй, тохилог орчинд үйлчилгээ авах хэрэгтэй гэсэн зорилт тавин ажилласан. Энэ ажил нийслэлийн иргэдийн талархалыг хүлээсэн ажил болоод байна. Монгол Улсын хаанаас ч түргэн хугацаанд ирж үйлчлүүлж болохоор орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн нисдэг тэрэгний буух талбайтай болсноороо онцлог. Мөн ГССҮТ, ХӨСҮТ-үүд нисдэг тэрэгний буух талбайтай болсон байгаа” хэмээлээ.

Тохижилтын ажлыг хүлээн авах арга хэмжээний үеэр ЭХЭМҮТ-ийн хамт олноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нарт талархалаа илэрхийлж, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 18 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 25 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 34 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 45 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 8 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 1 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 6 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 13 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 23 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 35 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top