x

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойд зориулсан хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах гала тоглолт боллоо. Уг наадмыг 1993 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд өдгөө 26 дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Гала тоглолтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,  нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад нар оролцлоо.

Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдаант наадмыг Урлагийн ажилтны холбооны санал болгосноор 2005 оноос МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Найрал дуу бол хүүхдүүдийг багаар ажиллах, хамтран ажиллах дадалд сурган хүүхдийг тэсвэр тэвчээртэй, үүрэг хариуцлагатай болгох, урлагийн болон гоо зүйн төлөвшил олгох зэрэг олон сайхан үр дүн авчирдаг урлагийн төрөл юм. Монголын хүүхдүүдийн дуу хоолой дэлхийн тавцанд эгшиглэн цуурайтах цаг ойрхон байгаад итгэлтэй байна. Цаашид нийслэлийн төр захиргааны зүгээс хүүхдийн найрал дууны урлагийг улам бүр дэмжин хөгжүүлэх болно” гэлээ.

Гала тоглолтын үеэр хүүхдийн найрал дууны уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа. Уралдааны тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан бол, 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 3 дугаар байрт шалгарлаа. Тусгай байрт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, Налайх дүүргийн 119, Эрдмийн оргил сургуулийн найрал дууны хамтлагууд шалгарч шагналаа гардан авлаа. Мөн уралдааны шилдэг найралжуулагч багш Сүхбаатар дүүргийн 2 дугаар  сургуулийн хөгжмийн багш н.Галхүү, Шилдэг удирдаач багш Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш н.Гандолгор нар шалгарчээ.  Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарлаа.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа хүүхдийн найрал дууны тэмцээнд Ерөнхий боловсролын 70 сургуулийн 8 мянга орчим сурагчид оролцжээ. Үүнээс гала тоглолтод 1400 гаруй сурагчид оролцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 17 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 25 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 34 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 45 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 8 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 0 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 6 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 13 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 23 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 35 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top