x

"Хөгжингүй орнуудын ялгаруулдаг хүлэмжийн хий уур амьсгалын өөрчлөлтөд гол нөлөөлдөг"

Их Британид төвтэй Оксфам төрийн бус байгууллагын явуулсан судалгаагаар Европын Холбооны хамгийн чинээлэг улсуудын ялгаруулдаг нийт хүлэмжийн хийн 10 хувь нь дэлхийн бусад хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын нийт ялгаруулдаг хүлэмжийн хийн 50 хувьтай тэнцэж байна гэсэн тооцоолол байна.

Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудын өртөг ихтэй амьдралын хэв маяг, хэрээс хэтэрсэн тансаглал нь манай гарагийн экосистемийг сүйтгэж байна гэж тус байгууллагын шинжээчид дүгнэсэн байна.

Мөн хүн төрөлхтний хэзээ ч хангагдахгүй хэрэгцээний уршгаар уур амьсгал өөрчлөгдөж, хэт халж, үер, хөрсний гулгаа зэрэг байгалийн гамшиг ихээр болж, үүнд нь буурай орны иргэд хамгийн их өртөж байна гэж тайлбарласан байна.

Мөн энэ байгууллагын судалгааны дагуу 2100 он гэхэд хэт халуунаас үүдэж 70 орчим мянган хүн үрэгдсэн байна гэж тооцоолсон нь жил бүр дунджаар 900 хүн хэт халалтаас үүдэж амиа алдах эрсдэлтэй гэсэн үг юм. Улмаар энэ байгууллагаас Европын Холбоог жилийн 250 тэрбум еврогийн хуримтлал бүхий хөрөнгийн албан татварын сантай болохыг уриалж байгаа юм байна.

Хөрөнгийн албан татвараас төсөвт цугларсан мөнгийг бохирдол болон ядуурлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах ёстой гэж энэ байгууллага үзэж байгаа юм байна. Европын ногоон хөгжлийн гэрээний дагуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон зорилт дэвшүүлээд байгаа ч эдгээр зорилтод хүрэх санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа тул ийм сантай болох нь зүйтэй гэж шинжээчид тайлбарлаж байна. Тэгвэл байгаль орчны шинжээчдийн хийсэн өөр нэг судалгаагаар Европын Холбооноос гадна БНХАУ аж үйлдвэржсэн томоохон гүрний хувьд ялгаруулах хүлэмжийн хийгээрээ мөн дэлхийд толгой цохиж байгаа.

Тодруулбал, Хятадын ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ 2030 он гэхэд оргилдоо хүрнэ гэсэн тооцоолол байна. Финландын Хелсинк хотод төвтэй Эрчим хүч, агаарын чанарын судалгааны байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын 2030 он хавьцаа ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ 2020 оны үеэс 15 хувиар их байна гэж тооцоолж байна. Олон улсын зүгээс Хятадыг хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахыг анхааруулсаар байгаа ч Хятадын удирдлагууд нүүрс түлдэг цахилгаан станцууд шинээр барих төсөл хөтөлбөрүүдийг зөвшөөрч, дэмжсээр байгаа юм. Хятад улс 2021 онд эрчим хүчний нөөцийн дутагдалд орсон шигээ дахин ийм аюулд өртөхгүйн тулд эрчим хүчний хэрэгцээгээ хангах зорилгоор нүүрс түлдэг цахилгаан станцуудыг зөвшөөрсөөр байгаа юм байна.

Гэхдээ тус байгууллагын зарим шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс 2030 он хүртэл нүүрсний хэрэглээгээ өндөр байлгах ч түүнээс цааш эрчимтэй бууруулж, сэргээгдэх шинэ эрчим хүчийг хангалттай хөгжүүлж чадна гэж харж байгаа юм байна. Ирэх долоо хоногт болох уур амьсгалын өөрчлөлтийн талаарх COP28 олон улсын чуулганы үеэр хэлэлцэгдэх хамгийн том сэдвүүдийн нэг нь Хятадын хүлэмжийн хийн ялгарал байх болно гэж ажиглагчид харж байна.

Тус чуулганаар мөн Франц болон АНУ-ын зүгээс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хувийн том компаниуд санхүүжүүлж хөрөнгө оруулахыг хориглох шийдвэр гаргах санал дэвшүүлэх төлөвтэй гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 3 цаг 7 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цаг 42 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 5 цаг 21 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 5 цаг 31 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 5 цаг 38 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 6 цаг 39 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 6 цаг 42 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 6 цаг 46 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 6 цаг 49 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 6 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 6 цаг 55 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 6 цаг 58 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 9 цаг 24 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 9 цаг 29 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 9 цаг 37 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 9 цаг 42 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 9 цаг 50 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 9 цаг 53 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 9 цаг 58 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 10 цаг 5 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top