x

Түлш борлуулалтын шинэ системд нэг өрхийн давхардсан бүртгэлийг зогсоож байна

Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй.

Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, орон сууцанд амьдардаг, орон нутгийн бүртгэлтэй зэргээс шалтгаалж, шинэ аппликейшнээр бүртгүүлэх боломжгүй байгаа юм.

Тиймээс хаягийн мэдээллээ шинэчлэхийг албаныхан зөвлөлөө. 


“Тавантолгой түлш” ХХК-ийн Дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Г.Оюунтунгалаг “Энэ жилээс “Хотула” аппликейшн ашиглан түлш борлуулж байна. Тус аппликейшнд 250 мянга гаруй иргэн бүртгэл үүсгээд байна. Энэ нь нэг өрхийн хаяг дээр олон хүн давхар бүртгүүлсэн гэсэн үг юм. “Нэг өрх- Нэг эрх” гэсэн журмын дагуу бид ажилладаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооны Хүн амын мэдээллийн сангийн өрхийн судалгаанд үндэслэн нэг өрхийн бусад гишүүн болон өрхийн бүртгэлд байхгүй иргэдийн картыг хааж байна. Орон нутгийн болон орон сууцны хаягтай хүмүүсийн карт хаагдаж байна. Нэг хашаанд хэд хэдэн айл тусдаа галлагаа хийж байгаа мөртлөө нэг өрхийн тэргүүнээр бүртгэл хийлгэсэн тохиолдол гарсан. Хэрэв ийм бол харьяа хороондоо очиж өрхийн мэдээллээ салгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод амьдардаггүй бол карт хаагдана. Тиймээс шилжилт хөдөлгөөнөө шалгуулахыг зөвлөе. Байр хаягтай мөртлөө зуслангийн бүсэд галлагаа хийх гэж байгаа бол хорооноосоо тодорхойлолт авна. Тодорхойлолтоо “Тавантолгой түлш”-ийн чат руу илгээж болно. Мөн долоон дүүрэгт манай мэргэжилтнүүд ажиллаж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой. 7011-9400 дугаарт холбогдож болно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 21 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 26 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 30 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 37 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 40 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 44 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 48 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 51 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 8 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 22 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 26 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 29 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 48 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 50 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 55 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 57 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top