Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд “K-Tech Showcase” арга хэмжээнд оролцож, гурав эвхэгддэг шинэ ухаалаг гар утасныхаа загварыг олон нийтэд анх удаа танилцуулахаар болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү утас нь гурван хэсэг нугардаг бөгөөд бүрэн дэлгэгдсэн үед таблетын хэмжээтэй дэлгэцтэй болох бол эвхсэн үедээ ердийн ухаалаг утасны хэмжээтэй байна. Гэсэн хэдий ч “Samsung” шинэ бүтээгдэхүүнээ зөвхөн шилэн хоргонд байршуулан үзүүлэх бөгөөд техникийн үзүүлэлт, нарийн мэдээллээ ирэх арваннэгдүгээр сарын сүүлч эсвэл арванхоёрдугаар сарын эхээр дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөжээ.
Өмнөх “Galaxy Z Fold 7”-ийн 256GB хувилбар 2.37 сая воны үнэтэй худалдаалагдаж байсан тул шинэ гурван нугардаг утасны үнэ 3 сая воноос дээш буюу ойролцоогоор 2090 ам.доллар байх хүлээлттэй байна. Эхний ээлжинд 50-100 мянган ширхэгийг худалдаанд гаргахаар тооцоолжээ.
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгосын Гёнжү хотод болох бөгөөд хиймэл оюун ухаан, эрчим хүчний шилжилт зэрэг эдийн засгийн гол сэдвүүдээр 1700 орчим төлөөлөгч оролцон хэлэлцэнэ.
Эх сурвалж: Yonhap



