Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын нийтийн тээврийн үйлчилгээнд энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр БНСУ-д үйлдвэрлэсэн хоёр дунд оврын автобус шинээр худалдан авч, ашиглалтад орууллаа.
Шинэ автобусууд бүрэн камержуулсан аюулгүй байдлын системтэй бөгөөд зорчигчдын тав тух, найдвартай үйлчилгээг хангах зорилготой юм. Үүний үр дүнд иргэдийн хамгийн түгээмэл санал гаргадаг нийтийн тээврийн хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах алхам хийгдлээ.
Одоогоор Мөрөн сумын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт таван автобус тогтмол үйлчилж, 14 багийн 43,000 гаруй иргэн болон түр оршин суугчдын зорчих нөхцөлийг хангаж байна.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ



