x

Өнөөдөр Дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна

Жүдо бөхийн үндэслэгч, Японы нэрт спортын зүтгэлтэн Жигоро Каногийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний гавьяаг хүндэтгэн Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн жүдогийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ уламжлал 2011 оноос хойш 14 дэх жилдээ үргэлжилж байна.

Энэ жилийн Дэлхийн жүдо бөхийн өдөр “Жүдо — энх тайван, эв нэгдэл, найрамдал нөхөрлөл” уриан дор тэмдэглэгдэж байгаа бөгөөд IJF-ээс дэлхийн улс орнуудад жүдо бөхийг сурталчлах, боловсролын үнэ цэнийг таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсад жүдо бөхийн спортын үндэс 1960-аад онд тавигдсан бөгөөд ЗХУ болон Зүүн Европын орнуудад суралцаж байсан монгол оюутнууд энэ спортыг эх орондоо дэлгэрүүлжээ. 1971 онд Монголд анхны жүдо дэвжээ байгуулагдаж, 1972 онд жүдо бөхийн шигшээ багийг бүрдүүлэн Мюнхений олимпод оролцсон нь спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.

Монголын жүдочид олимпийн наадмаас 11, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 33 медаль хүртэж, дэлхийн дэвжээнд Монголын нэрийг өндөрт өргөсөөр байна. Одоогоор манай улсад 10 мянга гаруй жүдоч хичээллэж, 100 орчим клуб, дэвжээ үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн албан бус тоо бий.

Эх сурвалж: Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top