x

Бээжин хот цахилгаан станцуудаа хотоос гаргажээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр Бээжин хотын Агаарын чанарын хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцав.

Бээжин хотынхон өвлийн улиралд түүхий нүүрс түлж хэрэглэдэг, мөн олон тооны автомашин явж байгаа нь агаарын бохирдол үүсэхэд голлон нөлөөлдөг болохыг тус хотын Агаарын чанарын хяналтын төвийн ерөнхий инженер Юи Жианхуа тэмдэглэж байлаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөл, Бээжин хотын удирдлагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олон талын гарц хайж, багагүй амжилтад хүрээд буйг мөн онцлов.

Агаарын бохирдлыг утаа гаргадаг суурин цэгүүдийн болон хөдөлгөөнт цэг буюу автомашины хяналт гэсэн хоёр чиглэлээр хянадаг аж. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн утаа гаргаж байгаа байгууллагуудад сануулга өгч, ихээхэн хэмжээгээр хэтэрсэн тохиолдолд хуулийн хүрээнд бүрмөсөн хаах хүртэл арга хэмжээ авдаг юм байна. Олон улсын холбогдох байгууллагаас Бээжин хотын агаарын чанарт бодитой эерэг үзүүлэлт гарсан хэмээн үзэж сайшаажээ.

Бээжин хотынхон тун удахгүй бүх халаалтаа цахилгаанаар шийддэг болох зорилт дэвшүүлжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах нэг арга нь ногоон байгууламж хэмээн үзэж хотоо цэцэрлэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа юм байна. Ногоон байгууламж нь хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлөх давхар ач холбогдолтойг онцолж байлаа.

Өмнө нь жилд есөн сая хоёр зуун мянган тонн нүүрс хэрэглэдэг дөрвөн цахилгаан станц Бээжинд ажиллаж байсныг хотоос гаргаж, цахилгаанаа алсаас дамжуулан авдаг болжээ. Одоо Бээжинд нүүрс түлдэг цахилгаан станц байхгүй гэнэ.

Бээжин хотынхон дээрх аргуудыг ашиглан агаарын чанараа сайжруулж байгаа бөгөөд туршлагаасаа Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай хуваалцаж ирсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Улаанбаатарт ирэх 2019 оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглох, дулаанаар хангах асуудлыг аль болох цахилгаанаар шийдэх зэрэг тодорхой арга хэмжээг авахаар болж байгааг энэ үеэр танилцуулж байлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 22 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 30 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 39 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 49 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 9 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 5 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 10 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 18 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 27 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 40 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top