x

“Хөгжлийн харандаа экспо” ирэх амралтын өдрүүдэд болно

“Хөгжлийн харандаа экспо” энэ сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Хөгжлийн харандаа экспогийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Энэ жил хөгжлийн харандаа экспог Зайсан хилл цогцолбортой хамтран зохион байгуулж байна. Экспо зохион байгуулагдах өдрүүдэд тус цогцолборын бүх үйл ажиллагаа гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн байх болно. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ онцлогт таарсан, сонирхсон дугуйлан, сургалт, хөгжлийн чиглэлийн үйлчилгээнээс сонгох боломжтой. Мөн гэр бүлд чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө, хууль зүйн мэдлэг олгох сургалт, гэр бүлийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулагдана. Түүнчлэн хүүхдүүд болон гэр бүлүүд дунд хөгжилтэй тэмцээн уралдаануудыг зохион байгуулна” хэмээн ярилаа.

“Оюуны ундраа группийн соёл, амралтын Зайсан хилл цогцолбороос нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд хөгжлийн чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сурталчлан таниулах, гэр бүлийг зөв зохистой мэдээ мэдээллээр хангах, боловсрол олгох энэхүү арга хэмжээг дэмжин, хамтран зохион байгуулахаар болсон. Зайсан хилл цогцолборын зүгээс энэ хоёр өдөр хүүхдэд зориулсан, урлагийн тоглолтууд, хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдаанаас авахуулаад сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэж Оюуны ундраа группийн маркетенгийн борлуулалтын газрын ахлах менежер Л.Отгонцэцэг ярив.

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа “Хөгжлийн харандаа экспод олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны сүлжээ, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клубууд, чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төвүүд, номын сангууд, хүүхдийн зуслангууд гэх мэт хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой” гэв.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулагдана.

Экспод:

  • Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд

  • Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд

  • Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд

  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага

  • Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан

  • Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн

  • Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд

  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулж оролцоно.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 24 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 32 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 41 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 51 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 9 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 7 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 12 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 20 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 29 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 42 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top