x

Хотын автобустай аялалд гадаад, дотоодын оюутнуудыг хамруулж байна

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотод ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангаж, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр “City bus” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг нэвтрүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү автобус нь гадаад болон дотоодын жуулчдад хот доторх болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газар, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм.

Нийслэлийн 379 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Улаанбаатар хотыг залууст таниулах, сурталчлах зорилгоор энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монголын их дээд сургуульд суралцахаар ирсэн гадаадын оюутнууд болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн оюутан залуусыг хотын автобустай аялалд хамруулахаар болсон байна.

Өдөрт 90 оюутныг хамруулах бөгөөд таван өдрийн турш гадаад, дотоодын нийт 450 оюутан, залуусыг хамруулахаар төлөвлөжээ.

Хотын автобустай аяллаар нийслэл нийслэлийн төв цэг Д.Сүхбаатарын талбай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын ногоон ордон болох Богд хааны ордон музей, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор Зайсан толгой, Төрийн Чойжин Лувсанхайдавт зориулан барьсан өргөө Чойжин ламын сүм музей, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан Улаанбаатар хотын музейг оюутан залууст үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 22 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 30 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 39 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 50 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 9 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 5 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 11 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 18 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 28 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 40 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top