x

“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.10.24/ 52,9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Байнгын хорооны хуралдааны эхэнд Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо. Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийлээ. Тэрээр, Аудитын дүн, дүгнэлттэй уялдаж Ерөнхий сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдад зөвлөмж өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчид агаар, орчны бохирдол өсөж байгааг “царцаах болон бууруулах” чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг 2 үе шаттайгаар нэгдсэн бодлого, хяналтын дор зохион байгуулах талаар зөвлөмж өгсөн. Аудитаар гаргасан зөрчилтэй холбоотой зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд болон Сангийн сайдад зөвлөмж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид албан шаардлага өгсөн ба зарим аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Төрийн аудитын байгууллагаас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд зарцуулсан хөрөнгийн үр нөлөөт байдалд цаашид байнгын явцын хяналт шалгалт явуулах болно гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлыг бууруулахад олон тэрбум төгрөг, сая сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Эдгээр мөнгийг юу юунд зарцуулсан талаар тодруулж байв. 

Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийсэн тайлбартаа, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, МУ-ыг Хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан ба 2012-2017 онд нийслэлийн гэр хорооллын 2 тарифт тоолууртай 2,535,739 хэрэглэгчдэд /давхардсан тоогоор/ хүйтний улиралд орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэнд нийт 14.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн ба харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах нэрийдлээр олон арван тэрбум төгрөг зарцуулсан. Энэ үйлдвэр баригдсан эсэхийг асуухад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан 210,000 тн хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ажиллаагүй байна гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, агаарын бохирдолд гүйцэтгэлийн аудит хийсэн эсэх, хэнд хариуцлага тооцох талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, гүйцэтгэлийн аудитыг 2013, 2018 онуудад тус тус хийж, зөвлөмж хүргүүлсэн. Бид бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирүүлэгүй гэв. 

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, утааг бууруулахад гадаадын зээл, буцалтгүй тусламжаас маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа атал яагаад хөрөнгө оруулагчдаас гомдол гаргахгүй, хяналт байгаа эсэх талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, аудитаар хийсэн дүгнэлтэд хяналтыг холбогдох яам, сан хийх ёстой байсан боловч хяналт хийгдээгүй нь тогтоогдсон. Иймд Үндэсний аудитын газраас албан тоот хүргүүлсэн болно гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнл Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Г.Солтан нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлахад, өмнөх жилүүдэд зарцуулсан хөрөнгийн эзэн нь байхгүй гэсэн тайлбар хийж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцохын тулд Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газарт хандаж хариуцлагыг нь заавал тооцуулах тухай санал хэлж байв.

Ийнхүү Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонссоны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 23 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 31 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 40 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 51 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 6 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 12 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 19 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 29 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 41 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top